Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Өгөөмөр сэтгэлээсээ болж хичээлээс хөөгджээ
Америкийн Калифорни мужийн Уивервилль хотын дунд сургуулийн нэгэн сурагч өдрийн хоолоо өөр нэгэнтэй хувааж идсэн нь сургуулийн дүрэм зөрчсөн гэж хэдэн хоногоор хичээлд суух эрхийг нь хассан байна.
Орон нутгийн хэвлэлийн мэдээллээр бол 13 настай сурагч Кайл Бредфорд өдрийн хоолны үеэр ангийнхаа нэг сурагчид идэж байсан хоолоо өгсөн юм байна. Жаал хүү үүнийгээ сайн үйлс гэж бодсон нь эндүүрэл байж. Тэрээр “Сургуулийн гуанзны бутерброд манай найзад таалагдаагүй, тэр юу ч идэхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө ногоотой ороомгийг өгсөн юм. Би өлсөөгүй байсан болохоор тэгэх нь зөв гэж бодсон” гэж ярьжээ.
Харин сургуулийн захиргаа үүнийг огт өөрөөр хүлээн авч түүнийг хэдэн хоногоор хичээлд суулгахгүй гэсэн шийдвэр гаргасан байна.
Сургуулийн захирал Том Барнетт үүнийгээ сурагчид нэг нэгэндээ харшил халдварлуулахаас сэргийлсэн арга хэмжээ гэж тайлбарлажээ. Харин “Манай сурагчдад сургуулийн гуанзны хоолны чанар таалагдахгүй бол бид тэр талаар арга хэмжээ авна. Харин эрүүл ахуйн үүднээс сурагчид хоолоо хувааж идэхийг зөвшөөрөхгүй” гэжээ.
Харин хүүгийн ээж Сэнди Бредфорд “Ямар ч байсан хүү минь сургуульд суралцах ёстой шүү дээ” гэсэн байна.
iim baihaar chini har amia hicheesen humuus ihesehgui yahaw dee
iim baihaar chini har amia hicheesen humuus ihesehgui yahaw dee
iim baihaar chini har amia hicheesen humuus ihesehgui yahaw dee
Америкийн Калифорни мужийн Уивервилль хотын дунд сургуулийн нэгэн сурагч өдрийн хоолоо өөр нэгэнтэй хувааж идсэн нь сургуулийн дүрэм зөрчсөн гэж хэдэн хоногоор хичээлд суух эрхийг нь хассан байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээллээр бол 13 настай сурагч Кайл Бредфорд өдрийн хоолны үеэр ангийнхаа нэг сурагчид идэж байсан хоолоо өгсөн юм байна. Жаал хүү үүнийгээ сайн үйлс гэж бодсон нь эндүүрэл байж. Тэрээр “Сургуулийн гуанзны бутерброд манай найзад таалагдаагүй, тэр юу ч идэхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө ногоотой ороомгийг өгсөн юм. Би өлсөөгүй байсан болохоор тэгэх нь зөв гэж бодсон” гэж ярьжээ.
Харин сургуулийн захиргаа үүнийг огт өөрөөр хүлээн авч түүнийг хэдэн хоногоор хичээлд суулгахгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Сургуулийн захирал Том Барнетт үүнийгээ сурагчид нэг нэгэндээ харшил халдварлуулахаас сэргийлсэн арга хэмжээ гэж тайлбарлажээ. Харин “Манай сурагчдад сургуулийн гуанзны хоолны чанар таалагдахгүй бол бид тэр талаар арга хэмжээ авна. Харин эрүүл ахуйн үүднээс сурагчид хоолоо хувааж идэхийг зөвшөөрөхгүй” гэжээ.
Харин хүүгийн ээж Сэнди Бредфорд “Ямар ч байсан хүү минь сургуульд суралцах ёстой шүү дээ” гэсэн байна.
0 Сэтгэгдэл
2014.10.01
2014.10.01
2014.10.01
























