Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Цэргүүдээ зориулж секс хүүхэлдэй хийхийг Гитлер тушааж байжээ
Дэлхийн хоёрдугаар дайны үед бэлгийн замын халдварт өвчин германы цэргүүдийн хувьд хамгийн аюул тарьж байлаа. Ийм болохоор Адольф Гитлер цэргүүдээ биеэ үнэлэгчдээс тэмбүү, бэлгийн замны бусад өвчин авахаас сэргийлж тэдэнд зориулан секс хүүхэлдэй хийхийг тушааж байжээ. Бэлгийн замын халдварт өвчин авсан цэргүүдийн тоо дайнд шархадсан цэргийн тооноос ч давж ялангуяа тэмбүү өвчин германы цэргийн удирдлагын толгойны өвчин болоод байлаа. Энэ талаар Гэрм Дональд гэгч “Үсчин Муссолини” гэдэг номдоо материал цуглуулж байхдаа олж мэдсэн гэнэ. Тэрээр “Барби хүүхэлдэй хэрхэн бүтсэн түүхийг судлахад германы секс-хүүхэлдэйн загвар дээр үндэслэн 1950-иад онд бүтээсэн нь тодорхой болсон” гэж Дональд  ярьжээ.

 “Материал цуглуулж байхад би тэр секс-хүүхэлдэйн тухай олон мэдээлэл олсон. Тэмбүүтэй тэмцэхийн тулд Гитлерийн тушаалаар хийж байсан юм билээ. Гитлер ч өөрөө энэ өвчнөөр өвчилж байсан тухай хэд хэдэн баримт байна. Нацист германы хувьд тэмбүү өвчин үнэхээр том бэрхшээл байсан. Тэгээд л энэ өвчнийг хязгаарлахын тулд Гитлер ийм тушаал өгч байж” гэж тэр хэлсэн байна. Гэхдээ Гитлерийн энэ төлөвлөгөө ажил хэрэг болсонгүй, Дрезденийг бөмбөгдөх үеэр үйлдвэрийг нь устгачихжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан