Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Казахстаны сахалтай эмээ аз жаргалтай амьдарч байна

Хэдэн зуун мянган жилийн турш эрчүүд үргэлж сахалтайгаа “ тэмцэлдэж” ирсэн билээ. Гэтэл эрүүндээ 20 гаруй см сахалтай 65 настай эмээ энэ олон жилийн турш огт гомдоллож сэтгэлээр уналгүй Казахстанд аз жаргалтай амьдарч сууна.


Казахстаны Казыгурт дүүргийн Турбат тосгонд амьдардаг 65 настай Мухтабор Тораева гэгч эмэгтэй эрүүндээ 20 см урт битүү сахалтай гэнэ. Хэдийгээр эмэгтэй хүнийг сахалтайгаар харахад тийм ч сайхан биш ч  эмээ төрөлх тосгондоо гэрийн эзэгтэйн ажлаа хийж амар жимэр амьдарч байгаа юм. Хамгийн хачирхалтай нь Мухтабор гуайн ярьснаар урт сахал нь 42 жилийн гэр бүлийн аз жаргалтай амьдралынх нь нууц болж яваа гэнэ. “Миний нөхөр надтай гэрлэхэд энэ хэдэн сахал дөнгөж ургаж л байлаа. Тэр маань надад бас миний сахалд ч хайртай. Бид чинь хүү охин хоёр, 6 ачтай. Хэдийгээр миний энэ сахал удамшлынх ч гэлээ охин маань азаар сахалгүй төрсөн шүү. Гэхдээ  миний эмээ, ээж хоёрын сахал ийм сайхан байгаагүй л дээ. Тэдний сахал 15 см орчим л ургасан байх”  гэж тэрээр ярьсан юм.

Түүнийг 25 настай байхаас л сахал нь ургаж эхэлсэн ч хэзээ ч хусах талаар бодож байсангүй. Энэ сонголтыг нь хүмүүс ч хүндэтгэдэг байна. Эр хүний бүсгүйчүүдээс ялгарах нэг онцлогийг тэрээр удамшлын улмаас тээж явдаг ч танилууд болоод үл таних хүмүүс ч тэтгэврийн эмээг хүндэтгэн угтдаг. Заримдаа эрчүүд түүнтэй зураг авхуулаад эхнэртээ ээждээ үзүүлнэ гэдэг гэнэ.

Үнэхээр өөрийнхөө гадаад төрхөнд сэтгэл хангалуун явдаг цөөн хүний нэгээр түүнийг нэрлэж болох гэнэ. Өнөөдөр эмэгтэйчүүд нүүрэндээ ийм урт үс ургуулах нь байтугай хөл гарынхаа жижиг үсийг ч хусч, хуулж авдаг болчихсон байхад эмээ 40 гаруй жилийн турш сахал ургуулжээ.  Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөгч Айзара Байсеитова ярихдаа “ өөрийгөө үргэлж өөлж өөнтөглөж, бас бусдыг өөр нүдээр хардаг хүмүүс Мухтабор гуайн түүхийг сонсоосой. Аз жаргалтай амьдралыг бүтээхэд хүний гадаад төрх тийм чухал биш байж болох юм гэдгийг Казахстан эмэгтэй бидэнд бэлхнээ харуулж байна” гэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан