Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Стаффордширийн эдлэн дэх тас хар нүдтэй охин

Хамгийн сүүлд 30 жилийн өмнө харсан гэгдэх тас хар нүдтэй бяцхан охиныг британичууд ахин харсан тухай мэдээ цацагдаж олныг цочирдуулав. Хий үзэгдэл гэж хэлж болох охин Стаффордшир эдлэнд харагдсан байна. Британийн сонин хачин зүйлс судлаач Ли Брикли өөрийн блогтоо Стаффордширийн Каннок Чейз дүүрэгт орших их талд тас хар нүдтэй хий үзэгдэл охин харагдсан гэжээ.

Бриклигийн бичсэнээр нутгийн иргэн энэхүү аймшигт хүүхэдтэй уулзсан тухайгаа захидлаар бичжээ. Хамгийн сүүлд 1980 онд энэ хүүхдийг харсан тухай хүмүүс ярьсан байна.  Ли гэх эмэгтэй “Хоёр сарын өмнө охин бид хоёр Березовын талд зугаалж яваад бяцхан хүүхдийн хашгирах дуу сонссон.  Охин уу, хүү юу гэдгийг ч мэдсэнгүй, хүүхэд зовлонд уначихлаа л гэж бодсон. Бид хашгирах чимээ гарч байгаа зүг рүү л гүйсэн. Гэвч хэсэг хугацааны дараа чухам хэн хашгираад байгааг олж чадаагүй. Сүүлдээ ядарч, буцаад явж байтал нүдээ гараараа тагласан 10 настай болов уу гэмээр охин харсан.  Би охиноос бүх зүйл зүгээр үү гээд асуутал тэр хашгираад л байсан. Гэтэл нүдээ тагласан гараа автал нүд нь бүхэлдээ хав хар байлаа. Би айсандаа гэнэт буцаж алхаад охиныхоо гараас чанга атгаад эргээд хартал өнөөх чинь алга болчихсон.  Аймаар, хачирхалтай ч яагаад ч юм энэ үйл явдал болох ёстой л зүйл байсан мэт санагдсан.

28 настай Ли  өмнө нь энэ хар нүдтэй охин түүний садан эмэгтэйтэй учирч байсан тухай ч бичсэн байж. “ Би танд өмнө нь 1980-аад оны үед миний эгчтэй энэ зүйл тохиолдсон тухай бичиж байсан шүү дээ. Тэр 18 настай байхдаа өөрийнхөө найзуудтай Каннок Чейзээр зугаалж яваад хүүхдийн зүдэрсэн дуугаар хашгирахыг сонссон байгаа юм. Дуу гарсан зүг рүү гүйгээд очтол зургаа орчим насны бяцхан охин байсан гэдэг. Буруу хараад зогсч байсан охиныг өөр рүүгээ эргүүлтэл тас хар нүдтэй хүүхэд түүн рүү хараад харанхуй ой руу гүйчихсэн гэдэг юм.  Охиныг удаан хайсан боловч олоогүй. Тухайн үед тэнд байсан хүмүүс энэ бол үл ойлгогдох үзэгдэл гэхээсээ илүүтэйгээр бодит зүйл хэмээн хүлээн авч охиныг удаан хайсан байдаг” хэмээн Ли бичжээ.

Бриклигийн бичсэнээр харь гаригийн хүн, цус сорогч, хий үзэгдлийн талаар ярьдаг хүмүүс бишгүй л байдаг. Гэтэл Стаффордширийн охины тухай яригсад түүнийг зөвхөн өдрийн цагаар л харсан  гэдгээрээ тэднээс өөр гэжээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан