Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Америк эр хоёр давхар байшингаа iPhone утсаар солино гэнэ

АНУ-ын Детройт хотын Үл хөдлөх хөрөнгө борлуулах агентлагийн сайтад нэгэн сонирхолтой зар нийтлэгджээ. Нэгэн эр унтлагын гурван өрөөтэй, хоёр давхар тоосгон байшингаа хэдэн сарын өмнө 5000 доллараар худалдахаар зар тавьсан юм байна. Гэтэл наймдугаар сард үнэ нь унаж 3000 доллар болсон ч дампуурлаа  зарлачихаад байгаа энэ хотод түүнийг нь авах хүн олдохгүй байгаа гэнэ.
“Энэ зар удаж байгаа ч байшинг худалдан авах хүн олдохгүй байна. Эзэн нь гадаадад явж байгаа. Тэгээд байшингаа iPhone 6 Plus, юм уу 32 гигабайтын санах ойтой  iPad-аар зарчихаарай гэсэн юм” хэмээн үл хөдлөх хөрөнгө борлуулагч ярьжээ.

Зарим эх сурвалжийн мэдээгээр байшингийн эзэн Детройтод хэзээ ч амьдарч байгаагүй байнга Австрид байдаг гэнэ.

Тэрээр дөрвөн жилийн өмнө энэ байшинг 41 мянган доллараар худалдан авч үнэ өсгөн зарахыг бодсон ч хот уналтад орж түүний хүсэл биелэхгүй болжээ.

АНУ-ын машин үйлдвэрлэлийн том төв байсан Детройт хот  үйлдвэрүүд нь хаагдсанаас болон өнөөдөр эзэнгүйдэж санхүүгийн чадваргүй болсноос дампуурлаа зарлан бараг оршин суугчгүй болоод байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан