Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар ажиллаж байна Энэ сарын хүүхдийн мөнгийг Наадмаас өмнө олгоно Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад эмч нарын чадавхыг бэхжүүлж байна Үндэсний их баяр наадмаар нийтийн тээврийн 32 автобус дараах 6 чиглэлд ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүй” сэдэвт сургалт болж байна Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр геологийн эрэл, хайгуулын ажил урагшилна гэв Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
“Баянзүрх Бүллс” лигийн шинэ аварга боллоо
Монголын сагсан бөмбөгийн холбооны Пепси дээд лигийн аваргын төлөөх  ээлжит тоглолт  Спортын төв ордноо заал дүүрэн хөгжөөн дэмжигчдын дор явагдлаа. Цувралын эхний  тоглолтод  ялалт байгуулаад байсан лигийн гурван удаагийн аварга О.Баярцогт дасгалжуулагчтай “Хасын хүлэг” баг , хоёр дахь тоглолтод Баянзүрх Бүллс  багийн ялалтаар өндөрлөсөн бол,дараагийн хоёр ч тоглолтод  мөн л  Бүллсүүд давамгайлсан. Ингэснээр хоёр баг хэдхэн минутын өмнө шийдвэрлэх тоглолтоо хийлээ.



“Хасын хүлэг” багийн хувьд  олон улсын хэмжээний мастер Ш.Сэдбазар, Т.Санчир, Кимарли, Чарльз, Батжавхлан нарыг гарааны таван тамирчнаар зарласан бол, Бүллс  Мэргэн, Баттөр, Хадли, Харрис, Болортулгыг гарааны таван тамирчнаар нэрлэсэн. Талбайн шүүгчийн шүглийн дуугаар хоёр багийн тоглолт эхэлж тэмцээний эхний оноог Хасаас Санчир авсан юм. Тоглолт эхэлсэн дариуд Хасын тоглолт Санчираар дамжих нь ойлгомжтой харагдаж байлаа. Хүлэгүүдийн довтолгооны хувилбар Батжавхлан, Кимарли, Санчир гэсэн хувилбараар оноо авч байсан бол, Бүллсүүд Төрөө, Хадли, Болортулгын хувилбарыг сонгосон юм. Тоглолтын цаг дуусахаас 3 минут 41 секундын хугацаа үлдсэн үед Бүллсийн багийн алдаа 4 өөс дээш гарсан нь  хамгаалалтад сөргөөр нөлөөлж байсан. Ингэснээр цаг дуусах мөчид хоёр багийн тоглолт 10:13 харьцаатай Хүлэгүүд манлайлсан. Харин хоёрдугаар үед Баттөрийн оронд Цэвэрбал дасгалжуулагч Мөнхтүвшинг сонгосон бол эсрэг багаас Пүрэвдорж түүнийг хамгаалхаар гарч ирсэн. Ингэснээр тоглолт өгөө аваатай явсаар үндсэн цагт 28:25 харьцаатай өндөрлөсөн юм. Гуравдугаар үеийн тоглолт эхэлж Хүлэгүүдийн довтолгоо Сэдбазар, Санчираар дамжиж байв. Энэ нь ч үр дүнтэй байж эсрэг багаас алдаа сайн авч байлаа.

Гэсэн ч тоглолтын цаг дуусахаас өмнөхөн олон улсын хэмжээний мастер Сэдбазарын хувийн алдаа 5 болж талбайг чөлөөлж, техникийн 4 шидэлтийг Бүллсийн Азбаяр гүйцэтгэж тоглолтын оноог 10-аар холдуулсан юм. Энэ үед Хүлэгүүдийн легионер Кимарли үнэхээр багаа аварч тоглолтын харьцааг 55:48 өндөрлөсөн. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед  хоёр багийн тоглолт улам ширүүсч,  Бүлссийн Азбаяр, Төрөөгийн довтолгоо удаа дараа амжилттай болж байсан ч, шийдвэрлэх тоглолтод Санчир үнэхээр багаа аварлаа.

Шийдвэрлэх цагт тоглолтын харьцаа 70:70 харьцаатай өндөрлөж нэмэлт 5 минут сунгасан. Цаг сунгасан тоглолт Бүллсийн хувьд ашиггүй юм. Учир нь ихэнх тоглогчид багийн алдаа дөрөвд хүрсэн байлаа. Ингэснээр энэ тэнцүүхэн тоглолт явагдсаны эцэст мөн л 80:80 харьцаатай  өндөрлөж дахин 5  минут сунгасан. Хүлэгүүдийн хувьд Кимарлигийн хамгаалалт тун үнэтэй хувь нэмэрээ оруулж байв. Эсрэг багаас Азбаяр үнэхээр тэгш байлаа. Шүглийн дуугаар тоглолтын нэмэлт цаг эхэлсэн нь бөмбөг Бүллсийн талд  эргэсэн. Ингэснээр 88:83 харьцаатай “Баянзүрх Бүллс” баг энэ жилийн аварга  болж түүхийн нэг хуудсыг эргүүллээ. Ингэснээр “Хасын хүлэгүүд” баг мөнгө, “Хараагийн харцага” хүрэл медалийн болзол хангасан юм.
0 Сэтгэгдэл
aimar toglolt bolson shoo
Хамгийн их уншсан