Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа Гурванбулаг, Баянбулаг суманд тарваган тахлын голомт идэвхжиж, тарвага олноор хорогджээ Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ Л.Энх-Амгалан: Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхэлнэ ШАДАР САЙД Н.Номтойбаяр: Улсын наадмаар цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй “ТОСОНЦЭНГЭЛ-ИХ-УУЛ ЧИГЛЭЛИЙН 35 КВ-ЫН 45 КМ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна Монгол-Тажикистан улсын худалдаа, эдийн засаг, тээвэр логистикийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай асуудлаар санал солилцлоо
МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа

МИАТ ТӨХК нь “Бойнг” 787-9 холын зайны, өргөн биетэй, 292 суудалтай, зорчигчдын тав тухыг бүрэн хангасан, түлшинд хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн онгоцыг 2023 оноос нислэг үйлдвэрлэлд ашиглаж ирсэн юм.

Агаарын хөлгийг гурван жилд нэг удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд оруулдаг. Энэ дагуу МИАТ-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар /АХЗҮГ/-ын инженер техникийн ажилтнууд  Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай оруулжээ.Ингэснээр МИАТ-ийн АХЗҮГ өмнө нь жижиг онгоц,  нарийн биетэй агаарын хөлгүүдийн засвар үйлчилгээг хийдэг байсан бол цаашид өргөн биетэй том онгоцны засвар үйлчилгээг хийх, орлогоо нэмэгдүүлэх  боломж нээгдэж байна. Энэ талаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн хэлэхдээ  “Бид “Бойнг” 787-9 Дримлайнер өргөн биетэй  агаарын хөлгийг  Монгол Улсад анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд орууллаа. Үүнд манай компанийн инженер техникийн 35 ажилтан оролцож, 22 хоногийн хугацаанд нийт 4000 хүн/цаг ажиллаж, энэхүү засвар үйлчилгээг  амжилттай хийлээ. Энэ нь  манай инженер, техникийн ажилтнууд болон МИАТ компанийн олон улсад өрсөлдөхүйц чадвартай болсныг илэрхийлж  байна. Бид цаашид зөвхөн нислэг үйлдвэрлэлээс гадна агаарын хөлгийн засвар үйлчилгээний орлого олох, гадны  авиа компаниудад энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх  чадвартай болсныг илтгэж байна” гэв.  МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь  Чэжү Эйр,  Korean Air-ийн  жижиг онгоц,  их төлөв 737  буюу нарийн биет  онгоцнуудын  засвар үйлчилгээг хийж иржээ.  “Бойнг” 787-9 Драймлайнер агаарын хөлгийн  засвар үйлчилгээг анх удаа хийснээр шинэ зүйлүүдтэй тулгарч, судалж сурч мэдэж авлаа хэмээн  Агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженер Ц.Очирбат ярьж байна.

1 Сэтгэгдэл
HOW TO FIND A LEGITIMATE CRYPTO RECOVERY WITH MIGHTY HACKER RECOVERY 2026 No Upfront Fees for Crypto Recovery – WhatsApp Mighty Hacker Recovery: +1 (343) 947-3496 Need Professional Cybersecurity or Data Recovery Assistance? MIGHTY HACKER RECOVERY At MIGHTY HACKER RECOVERY, we provide professional cybersecurity and digital recovery services designed to help individuals and businesses protect their digital assets and recover important information. Our Services ✅ Data Recovery & File Restoration ✅ Digital Forensics & Investigations ✅ Cybersecurity Consulting ✅ Security Assessments & Vulnerability Testing (Authorized Systems Only) ✅ Scam and Fraud Investigation Support ✅ Account Recovery Assistance ✅ Device Security Analysis ✅ Malware Detection & Removal ✅ Privacy & Security Consulting ✅ Incident Response & Cybersecurity Guidance Why Choose Us? Experienced cybersecurity professionals Confidential and professional service Fast response times Ethical and lawful practices Customer-focused support Whether you need help recovering lost data, investigating a cybersecurity incident, or improving your digital security, our team is here to assist. Contact Us: Website: https://mightyhackarrecovery.com/ WhatsApp (Canada): +1 (343) 947-3496 Protecting your digital world through professional cybersecurity solutions. Comment on I need a hacker to recover my stolen BTC
Хамгийн их уншсан