Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Харь гаригийн бүсгүйтэй унтаж хүүхэдтэй болгосон зураач

Америкийн Нью-Жерси мужийн иргэн 70 настай зураач Дэвид Хаггинс өөрийг нь харь гаригийнхан хулгайлж бүр анх удаагаа харь гаригийн "Тал сар" гэдэг бүсгүйтэй унтаж эр хүн болсон гэж ярьж байна.

Хобокен хотод амьдардаг энэ эр бүр найман настай байхаасаа л харь гаригийнхантэй уулзаж насан туршдаа холбоотой байсан гэж байна. Түүнийхээр бол 17 насандаа анх удаагаа эмэгтэй хүнтэй хавьтахдаа харь гаригийн "Тал сар"  бүсгүйтэй унтсан нь маш хүчтэй сэтгэгдэл төрүүлэн насан туршид нь мардагдахгүй өнөө хүрчээ.

“Би найман настай байхдаа анх тэднийг харсан. Тэд саарал үстэй яг л шавьж хорхой шиг санагдсан. Тэд манай унтлагын өрөөнд орж ирээд намайг орноос хөндийрүүлэн хий агаарт өргөсөн. Миний хамгийн мартагдашгүй дурсамж бол Тал сартай учирсан минь. Би ой дундуур явж байгаад түүнийг модон дээр сууж байхыг нь харсан. Тэр манай дэлхийн бүсгүйтэй л яг адилхан харагдсан. Том нүд, богино эрүү, цайвар нүүр, хар үстэй. Тэр хувцасаа тайлж, би ч тайчсан. Дараа нь намайг газар хэвтүүлэн дээр минь гарсан юм. Би юу болоод байгааг ч мэдээгүй. Ер нь л би юу  ч ойлгоогүй” гэж The Huffington Post –д өгсөн ярилцагадаа тэр хэлжээ.

Үүнээс болж ямар нэгэн заналхийлэлд өртөж мэднэ гэж бодоод тэрээр харь гаригийнхантай уулздагаа хэнд ч хэлэлгүй өнөө хүрсэн ч өөрийнхөө мэргэжлийн дагуу бийр будаг авч гадныхантай уулзсанаа зуран хадгалдаг байжээ.

Түүний зургуудын нэгэн дээр жижигхэн хүүхэд барьсан харь гаригийн хэд хэдэн нүцгэн эмэгтэйг дүрсэлсэн байна.

Хаггинс энэ хүүхдүүдийн нэлээд хэдэн хүүхдийнх нь эцэг өөрөө гэж хэлжээ.Түүний хүүхдийг зөвхөн Тал сар ч биш харь гаригийн өөр хэд хэдэн бүсгүй гаргасан гэнэ.

Тэрээр энэ бүхнээ найруулагч Брэд Абрахамст ярьснаар түүний зургууд нь олны хүртээл болжээ.
0 Сэтгэгдэл
Hari garigiinh bishee zergeldee ertonthiinh yum bna
UNEN UU TAMINEE
ene zvvdelsen bh aaa. zvvdelsnee l anduuraad bgaa nuhur bh ni.
Хамгийн их уншсан