Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хүүгээ зодсон NFL-ийн одод хоёр жилийн тэнсэн оноолоо

Америк хөлбөмбөгийн NFL-ийн од Адриан Петерсон хүүхдээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээс ялгүй мултарч чаджээ. Хүүгээ зодож гэмтээсэн түүнд хоёр жил хорих ял төлөвлөөд байсан ч шүүх түүний хүсэлт гуйлтыг харгалзан үзэж, хоёр жилийн тэнсэн, 4000 ам.долларын торгууль ногдуулжээ. Тэрээр бас 80 цаг нийгмийн ажил хийх ёстой болж. “Minnesota Vikings” багийн тоглогч А.Петерсон төрсөн хүүгээ модон саваагаар зодсон хэргийг өнгөрсөн тавдугаар сараас шалгаж эхэлсэн юм. Тэр хэлэхдээ хүүгээ хүмүүжүүлэх гэж алганы амт үзүүлсэн гэж байгаа ч хүүгийн биед үүссэн шарх жирийн нэг эцэг хүний хүүхдээ сургах арга биш байсныг нь нотолсон юм. Хүүгийн нуруу, хөл хавиар ихээхэн хөхөрч, зүсэгдсэн байжээ.

А.Петерсоны энэ хэрэг бол сүүлийн үед NFL-ийн од тоглогчдын нэр хүндийг унагаад байгаа гэр бүлийн хүчирхийллийн хэргийн зөвхөн нэг жишээ. Америк хөлбөмбөгийн одод дунд гэр бүлийнхнээ, эхнэр хүүхдүүдээ зодож танхайрдаг, хүчирхийлдэг явдал эртнээс байсныг, одоо энэ бүхнийг зогсоож, тэдэнд хууль ёсны болоод ёс суртахууны шийтгэл хүлээлгэх ёстой гэсэн шүүмжлэл нийгэмд асар их өрнөж байгаа юм. Энэ шүүмжлэл хүчтэй өрнөх болсон нь мөн л NFL-ийн нэгэн оглогч сүйт бүсгүйгээ цахилгаан шатан дотор зодож буй бичлэг нийтэд цацагдсанаас үүдэлтэй юм.
0 Сэтгэгдэл
ЗЭРЛЭГ БАЛМАД БАЛИАР ХАР НОВШ.
Хамгийн их уншсан