Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Мадоннагийн хувцсыг үнэ хаялцуулжээ

Алдарт дуучин Мадоннагийн даашинзны цуглуулга болон тайзны хувцсуудыг АНУ-ын Калифорни муж улсад үнэ хаялцуулжээ. Дуучны хувцсуудыг нийтдээ 3,2 сая доллароор худалдсан байна.

Маддоннагийн «Desperately Seeking Susan» кинонд тоглохдоо өмсч байсан хүрэм хамгийн өндөр үнэ хүрчээ. Уг хүрмийг 252 мянган доллароор худалдсан байна. Харин “Material Girl” дууны клипинд тоглохдоо өмссөн “Fuschia” даашинзыг 73 мянга 100 доллароор худалджээ.

1985 онд Шон Пеннтой хуримлахдаа өмссөн Мадоннагийн даашинзыг 81,2 мянган доллароор худалдсан бол “Who"s That Girl” аялан тоглолтын үеэр өмсч байсан хувцсууд нь 50 мянган долларын орлого оруулсан байна.

Дуудлага худалдаанд зөвхөн Мадоннагийн хувцас төдийгүй бусад алдартай уран бүтээлчдийн эд зүйлсийг тавьжээ. Тухайлбал, Жон Ленноны нүдний шилийг 25 мянган доллароор, Элвис Преслигийн бөгжийг 57,6 мянган доллароор худалдсан байна.

“Juliet’s Auction” компаниас зохион байгуулсан дуудлага худалдаа 11 дүгээр сарын 7, 8-нд Беверли-Хиллз дэх галарейд болжээ. Дуудлага худалдаанд Дэвид Боуи, Жон Леннон, Курт Кобайн, Майкл Жексон нарын алдартнуудын эдэлж хэрэглэж байсан нийт 700 гаруй эд зүйлийг тавьсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан