Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Гондурасын миссийг эгчийнх нь хамт хөнөөжээ
Өнгөрсөн долоо хоногт с­у­раг­гүй алга болсон Гон­дурасын мисс эгчийнхээ хамт нас бар­сан байхыг цаг­даагийнхан ол­сон байна. Тэд­нийг хамгийн сүүлд харагдсан газраас нь хол­гүй, голын эрэг орчимд буудаад, цогцсыг нь газар булсан байсныг олжээ.

Ирэх до­лоо хоногт Лондонд эхлэх “Дэлхийн мисс” тэмцээнд оролцохоор өнгөрсөн ням гарагт эх орноосоо нисэх ёстой байсан Гондурасын мисс Альварадо баасан гарагаас хойш сураггүй болоод байсан юм. Тэрээр найз залуугийнхаа төрсөн өдөрт оролцохоор үдэшлэгт очсон эгчийгээ авахаар өнгөрсөн пүрэв гарагийн үүрээр үл таних нэг эрэгтэйтэй хамт ирсэн хэмээн гэрчүүд мэдүүлж байгаа. Тэрээр эгчийгээ аваад машинд суугаад явснаас хойш сураггүй болсон хэмээн ар гэрийнхэн нь мэдүүлснээр цагдаагийнхнаас гадна цэргийнхэн эгч дүү хоёрыг хайх ажилд дайчлагдсан юм. Гэтэл хэргийг шалгах явцад мисс бүсгүйн эгч София Тринидадын найз залуу Луйс гэгч эгч дүү хоёрыг хөнөөсөн болох нь бараг тогтоогдоод байгаа аж. Тэрээр найз бүсгүйгээ өөр эртэй хамт бүжиглэж байхыг хараад хардсандаа буудсан гэж цагдаагийнхан үзэж байна. Харин энэ явдлыг харж байсан мисс бүсгүй зугтахыг оролдох үед гэрчийг устгах үүднээс түүнийг ч бас буудсан бололтой гэж мөрдөгчид таамаглаж байгаа юм. Хэргийн сэжигтэн Луйсыг өөр нэг залуугийн хамт баривчлан шалгаж байна.

Дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн гоо сайхны олимпод оролцох ёстой байсан бүсгүй ийнхүү балмад хэрцгийн аллагын золиос болсонд гүнээ эмгэнэж буйгаа “Дэлхийн мисс” тэмцээний зохион байгуулагчид мэдэгджээ. Тэд энэ амралтын өдрүүдэд зохион байгуулах үйл ажиллагаагаа Гондурасын миссийн дурсгалд зориулахаар болсон байна. Гондурасын тал ч мисс Альварадогийн дурсгалыг хүндэтгэж түүний оронд өөр гоо бүсгүй оролцуулахаас татгалзжээ.

Эгч дүүсийн амьдардаг Гондурасын Санта Барбара бол хүн амины хэргийн тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигддэг хот юм. Сая орчим хүн амтай энэ хотод өдөрт багадаа гурван хүн амины хэрэг бүртгэгддэг бөгөөд жилдээ 1200 хүн бусдын гарт амь насаа алддаг гэсэн тоо бий. Үүгээрээ Мексикийн Акапулко, Венесуэлийн Каракас зэрэг Латин Америкийн аюултай хотуудаас илүү амь насанд халгаатай газар гэгддэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан