УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
Түүхийн дурсгал дээр нэрээ сийлээд шоронд
Аливаа улс түүхий дурсгалт зүйлдээ маш ариг гамтай ханддаг хуультай. Дийлэнх улс гүрний иргэд энэ хуулийг ямар нэг албадлага, заналхийлэлгүйгээр чин сэтгэлээсээ биелүүлдэг. Гэвч дэлхий даяар түүхийн дурсгалт барилга байгууламж, байгалийн үзэсгэлэнт газар гэсэн үнэлгээ авсан объектүүдийг өөрийнхөө нэрийг мөнхлөх сайхан боломж гэдэг хүн мундахгүй олон байх юм.
Хамгийн сүүлд Италийн Ром хотноо жуулчилж байсан оросын иргэн алдарт Колизейн ханан дээр нэрээ сийлж үлдэх гэж яваад эхний үсгээ бичээд л баригджээ. Хотын шүүхээс хэдэн түүхийн дурсгалт объект дээр нэрээ сийлэхийг завдан бүдүүлэг авир гаргасан орост дөрвөөн сар хорих, гурван сарын дотор 20 мянган еврогийн торгууль төлөх ял оноожээ. Гэхдээ шоронд хорих хугацааг хойшлуулах нөхцөлтэй тул торгуулиа л төлж чадвал ахиж бүдүүлэг эр хоригдохгүй байх боломжтой. Италийн нутаг дээр, Европын холбооны нутаг дээр орохгүй байвал хоригдохгүй гэдгийг тодруулах хэрэгтэй байх.
Энэ бол он гарсаар гадаадын жуулчид Ромд ирээд түүхийн үнэт дурсгалтай нь ёс бусаар харилцсан дөрөв дэх тохиолдол гэнэ. Үүнээс өмнө Австралиас ирсэн эцэг, хүү хоёр хэдэн мянганы настай нэг дурсгал дээр нэрээ үлдээж байгаад баригдаж. Үүнифй дараа Канадаас ирсэн өсвөр насны хүүхэд мөн л нэрээ сийлэх гэж байгаад баригдсан бол бүр өмнө нь Бразилиэс ирсэн жаал баригдаж байжээ.
Тухай бүрт дандаа л хэдэн мянган жил дайн дажин, газар хөдлөлт, үер, үймээн бослогыг тэсч гараад үлдсэн барилга дээр нэрээ бичих гэж оролдсон байх юм. Дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн эзэнт гүрний нийслэл Ром хотын түүхэн хэсэг олон мянган жилийн түүхтэй зөндөө дурсгал бий. Тэр бүхнийг үзэх гэж дэлхийн өнцөг бүрээс жилдээ дунджаар 10 сая жуулчин Ром хотноо ирдэг. Ийм нөхцөлд түүхийн дурсгалт зүйлд гамтай, хүндэтгэлтэй хандахыг эс шаардвал олон мянган жил тэссэн Колизей мэтийн байгууламж дээр нь нэрээ сийлж үлдээх гэсэн ганцхан хүний гарыг даалгүй юу ч үгүй нурж үгүй болох нь гарцаагүй.
Аливаа улс түүхий дурсгалт зүйлдээ маш ариг гамтай ханддаг хуультай. Дийлэнх улс гүрний иргэд энэ хуулийг ямар нэг албадлага, заналхийлэлгүйгээр чин сэтгэлээсээ биелүүлдэг. Гэвч дэлхий даяар түүхийн дурсгалт барилга байгууламж, байгалийн үзэсгэлэнт газар гэсэн үнэлгээ авсан объектүүдийг өөрийнхөө нэрийг мөнхлөх сайхан боломж гэдэг хүн мундахгүй олон байх юм.Хамгийн сүүлд Италийн Ром хотноо жуулчилж байсан оросын иргэн алдарт Колизейн ханан дээр нэрээ сийлж үлдэх гэж яваад эхний үсгээ бичээд л баригджээ. Хотын шүүхээс хэдэн түүхийн дурсгалт объект дээр нэрээ сийлэхийг завдан бүдүүлэг авир гаргасан орост дөрвөөн сар хорих, гурван сарын дотор 20 мянган еврогийн торгууль төлөх ял оноожээ. Гэхдээ шоронд хорих хугацааг хойшлуулах нөхцөлтэй тул торгуулиа л төлж чадвал ахиж бүдүүлэг эр хоригдохгүй байх боломжтой. Италийн нутаг дээр, Европын холбооны нутаг дээр орохгүй байвал хоригдохгүй гэдгийг тодруулах хэрэгтэй байх.

0 Сэтгэгдэл