Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна Теле камерын хяналтын дэд төв нь 24 цагийн турш 1016 камераар хяналт тавин ажиллаж байна
Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ

 

Голомт банк өөрийн дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээ тэр дундаа картын үйлчилгээ, боломжуудаа тасралтгүй шинэчлэн сайжруулахад онцгой анхаарч, өдгөө хамгийн хүртээмжтэй, хамгийн олон төрлийн картыг харилцагчдынхаа гарт хүргэж буй. Энэ хүрээнд 2025 онд картын загвараа бүрэн шинэчилж, хил хязгааргүй орон зай, цаг хугацааг илэрхийлэх Universe шинэ картуудаа танилцуулж байв. Universe карт нь зах зээлд амжилттай нэвтэрч, харилцагчдын санхүүгийн хэрэглээний салшгүй нэгэн хэсэг болж, өнөөдөр 1 жилийн ойгоо угтаж байна. Харин Голомт банкны зүгээс Universe картыг сонгосон үнэнч харилцагчдадаа талархал илэрхийлэн “Happy 1st anniversary” урамшууллыг эхлүүллээ.

Энэхүү урамшууллын хүрээнд сонгогдсон Universe кредит картууд буюу Gold, Si, Platinum кредит карт шинээр захиалсан бүх харилцагчдыг 1 жилийн ойн ОНЦГОЙ гарын бэлгээр урамшуулах болно.

 

Нэг жилийн ойн урамшуулал 2026.05.19-2026.05.31-нийг дуустал үргэлжилнэ. Энэ хугацаанд та сонгогдсон кредит картыг онлайнаар эсвэл салбарт хандан захиалах боломжтой бөгөөд захиалсан картаа салбараар үйлчлүүлэн авахдаа гарын бэлгээ ч бас хүлээж авахаа битгий мартаарай.

Та Universe кредит картын эзэмшигч болсноор санхүүгийн гэнэтийн хэрэгцээгээ хялбар шийдвэрлэхээс гадна дэлхийн хаана ч төлбөр тооцоогоо асуудалгүй гүйцэтгэж, картаа ашиглан хамгийн өргөн хөнгөлөлтийн сүлжээнээс хөнгөлөлт, урамшуулал авах боломжтой.

Universe кредит карт захиалахыг хүсвэл ЭНД дарж, сонгогдсон картуудын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцана уу.

Universe картын тухай: Голомт банк 30 жилийнхээ ойн хүрээнд бүх картуудаа Universe концепцээр шинэчлэн зах зээлд гаргасан. Universe картууд нь харилцагч төвтэй шийдлүүд, дэлхийн хаана ч ашиглах өргөн хэрэглээ, картын брэнд бүрд тохирсон тусгай хөнгөлөлт урамшууллууд, аюулгүй байдлыг найдвартай хамгаалсан дэвшилтэт технологиудыг багтаасан давуу талтай. Мөн загвар, хийцлэлийн хувьд дахин давтагдашгүй үнэ цэн, нэр хүндийн баталгааг олгох хамгийн өвөрмөц дизайныг танд санал болгоно.

Та Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлах боломжтой.  

Universe is everything

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан