Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана

Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор жил бүрийн тавдугаар сараас засвар, шинэчлэлийн ажлыг хийдэг.

Энэ хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК  тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд хэсэгчилсэн байдлаар зарим байршлын халуун усыг түр хязгаарлана.

Тодруулбал, тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд буюу 10 хоногийн хугацаанд эхний ээлжид дараах байршлуудад халуун усыг хязгаарлана.

  • БӨҮР орчим
  • Говь-2 орчим
  • Вива сити
  • Шинэ Яармаг
  • Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг орчим
  • Нийслэлийн шинэ төв “Хангарьд” орчим
  • Ирээдүй хороолол
  • БҮК орчим
  • Төв цэнгэлдэх хүрээлэн орчим
  • Хүннү хороолол
  • Рапид хороолол
  • 120 мянгат
  • Зайсан орчим
  • 19 дүгээр хороолол орчим
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан