УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
“Их хотын гудамж” зураг төслийн уралдаан зарлалаа

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хотын шинэ дүр төрх, шинэ бүтээн байгуулатын ажилд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний санаа, үзэл бодлыг бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжих зорилгоор Архетиктур, дизайны чиглэлээр суралцдаг оюутан залуусын дунд “Их хотын гудамж” зураг төслийн уралдааныг зарлалаа. Уралдаанд оролцогчид өгөгдсөн гудамжны автозам, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хашаа хайс, сандал, сүүдрэвч, хогийн сав зэрэг архитектурын жижиг хэлбэрүүд, байгууллагуудын хаяг реклам, усан оргилуур, усан толио, барилга байгууламжийн фасадыг тухайн орон зай, орчны байдалтай уялдуулан төлөвлөж хотын дизайны төгс шийдлийг бий болгох юм.
Уралдааныг 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ны өдрийн хооронд 1 үе шаттайгаар зохион байгуулж, шилдэг 3 төслийг сонгон шалгаруулах бөгөөд 1 дүгээр байр Өргөмжлөл 1 сая төгрөг, 2 дугаар байр Өргөмжлөл 700 мянган төгрөг, 3 дугаар байр Өргөмжлөл 500 мянган төгрөгийн урамшуулалтай гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл