УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
Р.Алтансүх: Олон жил хамтдаа зүтгэсэн Бооёодоо баярлалаа
Аси нэрээрээ ард түмэндээ алдаршсан жүжигчин Р.Алтансүхийн бие сүүлийн үед чилээрхэх болсон. Харвалтын улмаас бага зэрэг саажилт өгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Өдгөө гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа юм. Тун удахгүй Солонгос улс руу эмчилгээнд явах гэж байгаа бөгөөд түүний эмчилгээний зардалд туслахаар хандивын тоглолт өчигдөр UB Palace-ийн концертын их танхимд амжилттай болж өндөрлөжээ.
Тоглолтод Монголын хошин урлагийн хамтлаг, продакшнууд бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон байна. Мөн дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Ариунаа нар хүрэлцэн ирж үзэгч түмэндээ ая дуугаа өргөжээ. Энэхүү хандивын тоглолтын талаар жүжигчин Р.Алтансүх "Тоглолт сайхан болж өндөрлөлөө. Тоглолтыг хүрэлцэн ирж үзсэн үзэгчид, жүжигчид, дуучиддаа баярлалаа.
Мөн олон жил хамтран ажилласан, энэхүү тоглолтыг зохион байгуулсан МУГЖ Н.Ариунболддоо маш их баярлаж байна. Энэ сарын сүүлээр эмчилгээндээ явахаар болсон" гэжээ.
Аси нэрээрээ ард түмэндээ алдаршсан жүжигчин Р.Алтансүхийн бие сүүлийн үед чилээрхэх болсон. Харвалтын улмаас бага зэрэг саажилт өгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Өдгөө гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа юм. Тун удахгүй Солонгос улс руу эмчилгээнд явах гэж байгаа бөгөөд түүний эмчилгээний зардалд туслахаар хандивын тоглолт өчигдөр UB Palace-ийн концертын их танхимд амжилттай болж өндөрлөжээ.Тоглолтод Монголын хошин урлагийн хамтлаг, продакшнууд бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон байна. Мөн дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Ариунаа нар хүрэлцэн ирж үзэгч түмэндээ ая дуугаа өргөжээ. Энэхүү хандивын тоглолтын талаар жүжигчин Р.Алтансүх "Тоглолт сайхан болж өндөрлөлөө. Тоглолтыг хүрэлцэн ирж үзсэн үзэгчид, жүжигчид, дуучиддаа баярлалаа.
Мөн олон жил хамтран ажилласан, энэхүү тоглолтыг зохион байгуулсан МУГЖ Н.Ариунболддоо маш их баярлаж байна. Энэ сарын сүүлээр эмчилгээндээ явахаар болсон" гэжээ.
0 Сэтгэгдэл
























