УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
Чулуужсан өөхтэйгээ хямд, үр дүнтэй аргаар тэмцье
Статистикээр эмэгтэйчүүдийн 85-95 хувь нь ямар нэгэн хэмжээгээр целлюлит буюу чулуужсан өөхтэй байдаг гэсэн судалгаа гарчээ.
“Жүржийн хальс” хэмээн нэрлэдэг энэ өөх эрүүл мэндэд аюулгүй ч гоо сайхныг гутааж, муухай харагдуулдаг тул эмэгтэй хүн бүр үүнээс салахыг хичээдэг. Дашрамд сануулахад целлюлит нь өвөл хурааж хуримтуулсан илүүдэл жинтэй хүмүүст төдийгүй туранхай бүсгүйчүүдэд ч ажиглагддаг. Үүнтэй тэмцэхийн тулд массаж, тос гээд маш их зардал гарна. Харин бид бүсгүйчүүд та бүхэндээ гэрийн нөхцөлд цаг, мөнгөө хэмнэн чулуужсан өөхөө хайлуулах аргаас толилуулж байна.

Целлилютийг ороолт хийх маягаар арилгаж болно. Энэ арга нь өнөө цагт эрүүлжүүлэн тураах СПА салонуудад түгээмэл ашиглагддаг. Үр дүн илт мэдрэгдэхээс гадна арьс толигор, зөөлөн болдог. Целлюлитийн эсрэг ороолт нь халуун хүйтэн гэсэн хоёр төрлөөс тогтдог. Халуун нь жин хасахад чиглэгдсэн тул саунд орсонтой адил үйлчилгээг үзүүлдэг. Хүйтэн нь эсрэгээрээ, цусны эргэлтийг сайжруулж, арьсны тонусыг сэргээдэг. Харин та энэ хоёр аргын алийг сонгосон байлаа ч эсрэг заалт байгааг сана. Жирэмсэн болон судас өргөссөн, арьсны өвчтэй, бөөр, зүрх судасны өвчтэй хүмүүст энэ хориг хамааралтай.
Хэрэв та ороолтыг гэртээ хийхийг хүсч байвал дараах зүйлсийг бэлдээрэй.
1. 30 см орчим өргөнтэй хүнсний бүтээгдэхүүн ороодог гялгар уут
2. Зузаан хөнжил, ноосон даавуу
3. Тусгай бэлдмэл бэлдэнэ
4. Биеийн скраб

- Эхлээд усанд ороод биеийнхээ үхэжсэн арьсаа скрабаар гуужуул. Ингэвэл үр дүн илүү өгнө.
– Хоёрт, 4 цайны халбага биеийн тос /дурын, гэхдээ целлилютийн эсрэг биш/, 4 ампул кофейн, 1 цайны халбага капсик тосон түрхлэг. Тосон түрхлэг болон кофейныг эмийн сангаас авчихна.
– Гуравт, бүгдийг нийлүүлээд сайтар хольж хутгана. Асуудалтай хэсэг дээрээ тавиад хүнсний уутаараа ороож, гадуур нь дулаан хөнжил болон алчуураар ороогоод 40-60 минут хүлээнэ. Дараа нь угаана.
– Хэрэв та маш эмзэг арьстай бөгөөд хэт төөнөх мэдрэмж төрж байвал ороолтоо больж, бэлдмэлийг усаар биш наранцэцгийн болон оливийн тосоор арчиж авна. Целлилютийн эсрэг ороолтыг дахин 1-3 хоногийн дараа хийж болох бөшөөд илүү үр дүнд хүрэхийн тулд 10-12 удаа хийх хэрэгтэй. Кофейн нь бидний бие организмаас янз бүрийн хуримтлагдсан хорт бодисыг зайлуулдаг. “Капсикийн тосон түрхлэг” нь цусны эргэлтийг сайжруулж, кофейны үйлчилгээг түргэсгэдэг. Ийм ороолт нь арьсны нүх агшааж, тослогийг багасгаж, цусны бичил эргэлтийг түргэсгэж, илүүдэл шингэнийг гадагшлуулдаг байна. Энэ бүхний үр дүнд арьсны уян хатан байдал сайжирч, чангардаг бөгөөд целлюлит ор мөргүй алга болдог юм байна.
Vnen vvkkkkkkkkk

0 Сэтгэгдэл
2014.11.24