УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
21 аймагт зөвлөн туслах цахим уулзалтыг зохион байгууллаа
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 38.4 хувиар хэтэрчээ
Энэ сарын 10-16-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 159.557 хүн амбулаториор үйлчлүүлжээ.
Үүнээс 10.305 хүн буюу 6.5 хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ сарын 20-ны өдрийн байдлаар Нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орны ачаалал 38.4 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна. Харин сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагын ирцийн тандалтыг Нийслэлийн долоон дүүргийн харуулдан тандалтын 34 нэгжид хийхэд энэ сарын 21-ний өдрийн байдлаар хүүхдийн ирц 93.0-98.1 хувьтай гарчээ. Энэ нь томуу, томуу төст өвчний түвшин нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох хэмжээнд хүрээгүй байгаа учраас Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс гэрийн идэвхтэй эргэлт, үзлэгийг эрчимжүүлэх арга хэмжээг авах, нийслэлийн эрүүл мэндийн нэгдлүүд орны ачааллыг бууруулах чиглэлээр зохицуулалт хийх, хүн амд томуу, төст өвчнөөс сэргийлэх талаар мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөжүүлэх зэргийг анхаарч ажиллах зөвлөмжийг мэргэжлийн байгууллагад хүргүүлж байна гэж ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
Энэ сарын 10-16-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 159.557 хүн амбулаториор үйлчлүүлжээ.Үүнээс 10.305 хүн буюу 6.5 хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ сарын 20-ны өдрийн байдлаар Нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орны ачаалал 38.4 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна. Харин сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагын ирцийн тандалтыг Нийслэлийн долоон дүүргийн харуулдан тандалтын 34 нэгжид хийхэд энэ сарын 21-ний өдрийн байдлаар хүүхдийн ирц 93.0-98.1 хувьтай гарчээ. Энэ нь томуу, томуу төст өвчний түвшин нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох хэмжээнд хүрээгүй байгаа учраас Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс гэрийн идэвхтэй эргэлт, үзлэгийг эрчимжүүлэх арга хэмжээг авах, нийслэлийн эрүүл мэндийн нэгдлүүд орны ачааллыг бууруулах чиглэлээр зохицуулалт хийх, хүн амд томуу, төст өвчнөөс сэргийлэх талаар мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөжүүлэх зэргийг анхаарч ажиллах зөвлөмжийг мэргэжлийн байгууллагад хүргүүлж байна гэж ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























