Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Санаанд оромгүй аварга амьтад
Өөрийн төрөл зйлээсээ хэт тасарсан, санаанд оромгүй аварга том амьтад бас байна. Эдний 11 жишээ.

1.    Америкийн Мичиган мужид амьдарч байгаад  нас өтлөн үхсэн  Зевс нэртэй энэ нохой 111 см өндөр, 70 кг жинтэй байснаараа дээд амжилтын алдарт Гиннесийн номд орсон.
     
2.    Их Британийн “харьяат” Ральф нэртэй энэ молтогчин туулай таван насандаа 25 кг жинтэй болохоор мөн л Гиннесийн дээд амжилтын номд орсон амьтан.

3.    1,1 тонн жинтэй энэ аварга бух Тиггер мөн л английнх. Энэ гайхамшигт дээд амжилтынхаа ачаар ч мал бэлтгэлд явчихгүй байж байгаа амьтан.

4.    16 см урттай энэ цох ойд амьдардаг ч хүнд ямар ч аюулгүй. Багачуул зугаа болгон барьсан нь энэ.

5.    Шинжлэх ухааныхаа нэрээр Achatina achatina гэдэг энэ эмгэн хумс 25 см хүртэл томордог байна. Үүнийг Австралийн Брисбен боомтоос ачааны нэгэн контейнерээс олсон гэнэ.

6.    Тайландын загасчны барьсан энэ загас 113,5 кг жин дарсан байна. Гэхдээ тэрээр ердөө л гар хийцийн уургаар барьсан гэж байгаа шүү.

7.    Харин энэ гурван алгана загасыг калифорнийн эрэг орчмоос барьсны тус бүр нь гэхэд л 56-81 кг татаж байсан. Загасчны хувьд нэг насанд тохиохгүй аз, олз.

8.    Япончуудын торонд орсон энэ наймаалж нийт урт нь 3,4 метр. Бас л хэн хүнд тохиогоод байхгүй аз.

9.    Хуурай газрын энэ хавч хана туурга, модонд авиран явдаг. Ихэвчлэн далдуу модонд байдаг учраас “далдуу модны хулгайч” гэж нэрлэх нь бий. Энэ бол метр орчим урттай хавч.

10.    Энэ зураг “согтуу махчин авто ослын газраас зугтахыг оролдов” гэсэн гарчигтай анх гарсан. Малакка арал дээрээс барьсан энэ сарьсан багваахай 42 см урт, далавчаа дэлгэвэл 1,7 урт болно.

11.    Цэнгэг усны энэ дэвүүр загас 4 метр урт. Тайландын загасчид барьсан.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан