Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Манай гаригийн хамгийн залуу ээж 5 настайдаа хүү төрүүлсэн

Лина Медина өөрөө 1933 оны есдүгээр сарын 27-нд Перугийн нэг жижиг хотод айлын 9 хүүхдийн нэг болон мэндэлжээ.

Харин тэрээр 5 нас 7 сартай байхдаа өөрийн хүү Жерардог төрүүлж олны нүдийг бүлтийлгэсэн байна. Мэдээж аарцагны хөгжил нь гүйцээгүй байсан болохоор хүүг эмч нар хийсвэр хагалгаагаар төрүүлсэн гэдэг. Жаал үү 2700 грамм жинтэй эрүүл төрсөн гэнэ.
                           
Энэ гайхмаар явдал манай гаригийн эмч мэргэжилтэн, эрдэмтдийн сонирхлыг татаж судалж эхэлсэн байна. Мединагийн сарын юм 8 сартайд нь ирсэн бол 4 настайдаа хөх нь бүрэн төлжиж ургасан байжээ.
Медина хүүгийнхээ эцгийн талаар хэнд ч хэлээгүй, хэрхэн жирэмсэлснээ ярьдаггүй байсан гэнэ. Харин хууль сахиулагчид Мединагийн эцгийг охиноо хүчиндсэн байх хэмээн саатуулсан ч нотлох баримт олоогүй учраас удалгүй суллажээ.

Хүүхдээс төрсөн хүүхэд Жерардо ээжтэйгээ хамт яг л эгч дүүс шиг өсч, 40 наслаад өвчнөөр нас барсан байна.
Лина Медина өнөөдөр нөхөр Паулотойгоо хамт Мексикт амьдарч байна. Тэр хоёрын 1971 онд төрүүлсэн хүү бас байгаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан