Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Кафед удаан суусны төлөө 400 фунтээр торгуулжээ

Их Британийн Бристоль хотын багш эмэгтэй Тина Хоскинс шинэ жилийн баяр тохиолдуулан төрөл төрөгсдөө урьж гэрийнхээ ойролцоох Brewersfayreн гэдэг  кафед орсон гэнэ. Тэнд тэдний хамаатан 23 хүн хол ойроос ирж машинаа кафены гадаа тавин орж үйлчлүүлжээ. Тэд 12,15 гэхэд кафед орсон ч хоолоо бол бүр эрт захиалсан байсан гэнэ. Гэтэл хоолыг нь арай гэж 13,00 гэхэд өгч, харин ч бүр бага хүү нь захиалсан чипсээ идэж чадалгүй унтаад өгчээ.
Ингэж тааруухан үйлчилсэн атлаа хэдэн хоногийн дараа кафены газраас 400 фунт стерлингийн торгуулийн хуудас шуудангаар ирсэн гэнэ. Хэргийн учир нь танайхан үйлчлүүлэхдээ кафед удаан сууж, машинаа зогсоол дээр хэт удаан байлгасан гэжээ. Кафе эзэмшигчийн мэдэгдсэнээр бол 40 минутаас удаан хугацаагаар машинаа тавих бол урьдчилан бүртгүүлэх ёстой байжээ. Тина энэ талаар надад  урьдчилан мэдэгдээгүй, тэгээд ч танайх бидэнд тун тааруухан үйлчилсэн гээд торгуулийг төлөхгүй гэсэн байна.

Улмаар Тина төрөл төрөгсөдтэйгөө уулзсаны нь төлөө ийм мөнгө нэхэмжилж байгаа үйлчилгээний газрын эсрэг  тааруухан үйлчилгээ хүлээж чилээсэн хэмээн гомдол мэдүүлсэн байна. Эцэст нь кафены эзэн, үйлчлүүлэгчээ хүндэлж, бас тэднийг алдахгүйн төлөө хохирлыг өөрөө хариуцах болсноор энэ хэрэг замхарчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан