Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
П.Шүүдэрцэцэг хэвлэлээр цацагдсан мэдээлэлд тайлбар хийлээ

“Mixx” хамтлагийн дуучин О.Гүнчин-Иш, Б.Болдбаатар буюу Тэмпо нар нэг жил, гурван сар гаруйн өмнө 700-гаад мянган төгрөгийн үнэтэй хувцас зээлээр авсан ч өдийг хүртэл мөнгөө төлөхгүй зугтлаа гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Мөн дуучин залуусын найз бүсгүйчүүд болох жүжигчин П.Шүүдэрцэцэг, Х.Намуунаа нарыг тухайн худалдагчийг доромжилсон гэх мессежийг дэлгэсэн билээ.

Тэгвэл энэхүү мэдээлэл жүжигчин П.Шүүдэрцэцэг тайлбар хийлээ. Тэрбээр "Миний талд байгаа бүх хүмүүстээ баярлалаа.  Хүмүүст болон зарим нэгэн эгдүүг минь хүргэдэг сайтаар нэг тараасан Эрхэм Сэтгүүлчдэд хандая!! Та бүхэн учрыг мэдэхгүй ээ. Би дуугүй байсан, баймаар ч байлаа их ч тэвчлээ. Би ч гэсэн хүн, олны танил гэснээрээ би л бусдад буруу ойлгогдож, миний буруу мэтээр үзэх нь нэг талаар өрөөсгөл юм даа. Та бүхэн ч гэсэн хүнд доромжлуулаад Жил гаран болоход тэвчинэ тэвчинэ гэхэд тэсгэл алдах үе хүн бүрт бий. Яагаад миний бусад мессэж үүдийг дэлгэрэнгүй дэлгээгүй юм бэ? танд би эвтэйхэн ярьж үзсэн. Тиймээс дэлгээгүй байх нь ... тиймүү? за тэгвэл та өөрийнхийгөө яагаад бас дэлгээгүй вэ? тэр хүн яаж бичсэнийг та бүхэн мэдэхгүй. Олон удаа намайг дарамталсан тэр болгоныг би бусдад тоочоогүй ээ. тэгэх ч шаардлагагүй гэж үзсэн байх нь... Тэнэгийн газар тэнэг яв гэдэг. Тэнэг харьцсан хүнтэй би тэнэг л харьцлаа. Хэн нэгэн хүний үгэнд итгэчээд байж байгаад харамсаж байна. би хаа ч өөрийнхөөрөө л байна. Худлаа баг зүүж амьдрахгүй.

Өнөөдөр  би нөхрөө хамгаалснаар буруутаж байна. Гэхдээ эрүүл хүн бүх л хүн ийм юм хийх байх. Хэн ч намайг над шиг мэдэхгүй шүү дээ. Тэгвэл яагаад бусад мессежийг хийгээгүй байна аа? жил гаран намайг үг хэл амаар доромжилсон эмэгтэй намайг тийм мессеж бичүүлэх гэж аргаа бараад бичүүлсэн байх нь... тэр хүнийг юуг н мэдэгүй яаж авирласнийг нь та бүхний хэн нь ч мэдэхгүй тийм үү. За тэгвэл тэр 200 мянга төгрөгийг үнэхээр зээлсэн үү. та нар мэдэхгүй бид авсан уу Та нар мэдэх үү?

Зээл биш мөн аваагүй мөнгийг өгөх ёстой гэжүү? Жаахан хүүхдүүдийн хойноос гүйдэг байсан. тэд найз бүсгүйчүүдтэй болсон. Намайг тэр хүүхэн нилээн хэдэн удаа доромжилсон. би дуугүй байсан тэвчсэн. арга ядаад хамагүй өгье ирж ав гэсэн. Эцэст нь ийм юм боллоо. Тэр хүүхэн өөрөө харин зээлээгүй өгөөч үгүй 200 мянгаа авсан. Ингэж авсан мөнгө түүнийг баяжуулах болтугай гэж ерөөе. Та бүхнээсээ ч бас уучлалт хүсэж байна. Хүмүүст сөрөг ойлголт санаатайгаар түрүүлж, хувийн эрх ашигт халдаж, нэр хүндэд халдсан гэж би  өргөдөл гаргана гэдгээ мэдэгдэж байна. Харин та бүгдийг юу ч мэдэхгуй байж, хөндлөнгөөс дүгнэн, хүний үгэнд тархиа угаалгаж, миний хувийн хэрэгт анхаарал хандуулахгуй байхийг хүсье. Та бүхэнтэй уран бүтээлээрээ уулзаж, цаашдаа зөндөө удаан хамт байж, хайртай дуртай уран бутээлч байх болно. Олон олон шинэ бүтээлээр уулзах болно. Өмнө нь ч хэлсэн, Одоо ч хэлж байна. Би шүүмжлэлийг хүлээж авна. Доромжлолыг бол үгүй. Надтай санал нэгдэх олон хүн байгаа гэж итгэж байна. Та бүхэндээ баярлалаа. Хүндэтгэсэн П.Шүүдэрцэцэг" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан