Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Тэйлор Свифт шүтэн бишрэгчийнхээ сургалтын зээлийг төлжээ

Дуучин Тэйлор Свифт үнэнч шүтэн бишрэгчдэдээ туйлын хайртай гэдгээ Ребека Бортникер хэмээх бүсгүйд барьсан гэнэтийн бэлгээрээ дахин баталжээ. Тэйлор Свифтийн дуунд зориулан бяцхан видео хийж “Tumblr”-т нийтэлсэн Ребекагийн хөдөлмөр дуучин бүсгүйн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн бололтой. Түүнд хайрцаг дүүрэн бэлэг явуулжээ. “FedEx”-ийн шуудангийн хайрцгийг гараараа “SwiftEx” болгон өөрчилж бичсэн тус хайрцагт дуучны өөрөө бичсэн хэд хэдэн ил захидал, гэрэл зураг, хүзүүний зүүлт, мөнгөний хэтэвч байжээ. Хэтэвчин дотор 1989 ам.долларын чек байсан бөгөөд “Ребека, сургалтын төлбөрийн зээлнээс чинь 1989 ам.доллар хасагдлаа” хэмээн бичсэн байжээ. Тэйлор Свифтийн хамгийн сүүлд гаргасан цомог “1989” нэртэй билээ.
Тэйлор Свифт шүтэн бишрэгчдэдээ ингэж гэнэтийн бэлэг барьсан нь анхны тохиолдол биш. Тэрээр өнгөрсөн сард өөрийнх нь дууг дуурайж дуулсан бичлэгээ интернэтэд тавьсан нэгэн фэндээ мөн хайрцаг дүүрэн бэлэг илгээж байсан бол Коннектикут мужид амьдардаг сонсогчийнхоо хүүхдэд өөрийн биеэр очиж тоглоом бэлэглэсэн удаатай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан