Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Робин Уиллиамсын үлдээсэн хөрөнгийг эхнэр хүүхдүүд нь булаалдав
Нэрт жүжигчин Робин Уиллиамс хорвоог орхиод хагас жил ч болоогүй байхад үлдээсэн эд хөрөнгийг нь эхнэр хүүхдүүд нь ичгүүртэйгээр булаалдаж эхэлжээ.
63 насандаа амиа егүүтгэж нас барсан Оскарын шагналт жүжигчний үлдээсэн мөнгө болоод үл хөдлөх хөрөнгө, хувийн эд зүйлийг хэн нь яаж авах тал дээр түүний бэлэвсэн эхнэр болон гурав дахь эхнэр,  мөн өмнөх хоёр эхнэрээс нь гарсан гурван хүүхэд хоорондоо маргалдаж шүүхэд хандаад байгаа аж.

“New York Times” сонинд бичсэнээр Р.Уиллиамсын хүүхдүүд болох Зак, Зельда, Коди нар  эцэгтэй нь 2011 оноос хойш амьдарч байсан сүүлийн эхнэр Сьюзан Шнайдер Уиллиамс аавынх нь хүсч мөрөөдөж явсны эсрэгээр үлдээсэн өв хөрөнгийг нь захиран зарцуулах гэж байна хэмээн гомдол гаргажээ. Тэд эцгийнхээ бэлэвсэн эхнэрийг ахуй амьдралдаа хэтэрхий өндөр өртөг зардал гаргаж, нөхрийнхөө үлдээсэн хөрөнгийг үрэн таран хийж байна гэж шүүхэд ханджээ.
Харин Сьюзан Уиллиамсын өмгөөлөгч хэлэхдээ Робин Уиллиамсын эхнэртээ үлдээсэн хөрөнгө үр хүүхэддээ зориулсантай нь харьцуулахын аргагүй өчүүхэн хэмээн мэтгэж, шүүхээс хууль ёсны эрхийг нь баталгаажуулж авахаар заргалдаж байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан