Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хятад эмгэн ухаангүй байгаад сэрэхдээ англиар ярьдаг болжээ
Лиу Жию хэмээх 94 настай хятад эмээ тархинд нь цус харвасны дараа хоёр долоо хоног ухаангүй байгаад сэрэхдээ англиар ярьдаг болсон байжээ. Англи хэлний багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ суусан тэрээр сүүлийн 30 жил энэ хэлийг огт ашиглаагүй гэнэ. Гэтэл ухаан орохдоо төрөлх хятад хэлээрээ биш аль эрт мартагдсан харь хэлээр “Би хаана байна. Юу болсон бэ” гэж төгс аялгатай ярьсаар сэржээ.
Хөгшин багшийн оюун ухаанд гарсан энэ өөрчлөлт эмч нар болоод үр хүүхдийг нь бүр балмагдуулж гүйцсэн байна. Тэр хятад хэлээр огтхон ч ойлголцож чадахгүй байсан болохоор англи хэлтэй эмч авчирч байж хэл нэвтрэлцсэн гэнэ.
Лиу Жию тэтгэвэртээ гараад Хунан мужийн Чанша хотын захад нүүж ирснээс хойш англиар нэг ч удаа ярьж байгаагүй аж. Харин харвалтын улмаас тархиных нь ярих чадварын хэсэгт эд эс нь гэмтсэнээс ийн хэл өөрчлөгдсөн байх гэж эмч нар үзэж байна. Түүнд тохиолдсон шиг явдал анагаах ухаанд цөөнгүй тэмдэглэгдсэн байдаг. Тухайлбал, Австралийн иргэн Бен МакМахон автомашины осолд орсны дараа хятадаар ярьдаг болсон бол, 13 настай Хорват охин мөн л осол гэмтлийн улмаас германаар ярьдаг болжээ. Америкт өөр нэг эрэгтэй зочид буудлын өрөөнд ухаангүй олдсоныхоо дараа шведээр ярьж эхэлсэн гэдэг. Эдгээр хүнд тохиолдсон явдлыг нэг ёсны тархинд богино холбоос үүссэнээс болсон гэж Австралийн Куйнслэндийн тархины хүрээлэнгийн эрдэмтэд тайлбарладаг. Цахилгааны богино холбоос үүсэхэд гэмтэл гардаг шиг хүний тархины ярих чадварын хэсэгт гэмтэл гарахад төрөлх хэлээрээ ярих хэсгийн эд эс гэмтэж, харь хэлний хэсэг нь идэвхждэг байж болох юм хэмээн эрдэмтэн судлаачид үздэг.
Лиу Жию хэмээх 94 настай хятад эмээ тархинд нь цус харвасны дараа хоёр долоо хоног ухаангүй байгаад сэрэхдээ англиар ярьдаг болсон байжээ. Англи хэлний багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ суусан тэрээр сүүлийн 30 жил энэ хэлийг огт ашиглаагүй гэнэ. Гэтэл ухаан орохдоо төрөлх хятад хэлээрээ биш аль эрт мартагдсан харь хэлээр “Би хаана байна. Юу болсон бэ” гэж төгс аялгатай ярьсаар сэржээ. Хөгшин багшийн оюун ухаанд гарсан энэ өөрчлөлт эмч нар болоод үр хүүхдийг нь бүр балмагдуулж гүйцсэн байна. Тэр хятад хэлээр огтхон ч ойлголцож чадахгүй байсан болохоор англи хэлтэй эмч авчирч байж хэл нэвтрэлцсэн гэнэ.
Лиу Жию тэтгэвэртээ гараад Хунан мужийн Чанша хотын захад нүүж ирснээс хойш англиар нэг ч удаа ярьж байгаагүй аж. Харин харвалтын улмаас тархиных нь ярих чадварын хэсэгт эд эс нь гэмтсэнээс ийн хэл өөрчлөгдсөн байх гэж эмч нар үзэж байна. Түүнд тохиолдсон шиг явдал анагаах ухаанд цөөнгүй тэмдэглэгдсэн байдаг. Тухайлбал, Австралийн иргэн Бен МакМахон автомашины осолд орсны дараа хятадаар ярьдаг болсон бол, 13 настай Хорват охин мөн л осол гэмтлийн улмаас германаар ярьдаг болжээ. Америкт өөр нэг эрэгтэй зочид буудлын өрөөнд ухаангүй олдсоныхоо дараа шведээр ярьж эхэлсэн гэдэг. Эдгээр хүнд тохиолдсон явдлыг нэг ёсны тархинд богино холбоос үүссэнээс болсон гэж Австралийн Куйнслэндийн тархины хүрээлэнгийн эрдэмтэд тайлбарладаг. Цахилгааны богино холбоос үүсэхэд гэмтэл гардаг шиг хүний тархины ярих чадварын хэсэгт гэмтэл гарахад төрөлх хэлээрээ ярих хэсгийн эд эс гэмтэж, харь хэлний хэсэг нь идэвхждэг байж болох юм хэмээн эрдэмтэн судлаачид үздэг.
0 Сэтгэгдэл
tuugii
hudlaa ym bicheed bhiimaa hytadiin suljeend ymarch tiim medeelel alga
2015.04.15
























