УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Б.Немцовын найз бүсгүй хэрэгтнийг огт хараагүй
яг л С.Зориг агсныг алуулахад хажууд нь байсан эхнэр Булган шиг л явдал болж....
Үл мэдэгдэх этгээдэд буудуулан амиа алдсан Оросын улстөрч Борис Немцовын украин найз бүсгүй Анна Дурицкая хэрэг гарснаас хойш анх удаа хэвлэлд ам нээжээ. Оросын онлайнаар цацагддаг “Дождь” телевизэд “Skype”-аар дамжуулан товч ярилцлага өгсөн тэрээр гэмт хэрэгтнийг огт хараагүй, түүний сууж явсан машин цайвар өнгөтэй байсан гэдгээс өөр юу ч мэдэхгүй гэж ярьжээ.

23 настай загвар өмсөгч бүсгүй ярихдаа хэргийн талаар өөрийн харсан үзсэн, мэдэх бүхнээ мөрдөн байцаагчдад хэлсэн болохоор Орост үлдэх ямар ч шалтгаан байхгүй гэжээ. Тэрээр хэрэг гарсны дараа гурван хоног Б.Немцовын туслахынх нь байранд цагдаагийн хамгаалалт дор байсан бөгөөд өчигдөр Украин руугаа буцжээ. Түүнийг эх оронд нь буцаахын тулд Украины Гадаад хэргийн яам бололцоотой бүхнийг хийж, өмгөөлөгч, хуулийн зөвлөгөөгөөр хангасан гэнэ.
Гурван хоног байцаагдахдаа Б.Немцовтой ямар холбоо харилцаатай байснаас эхлээд хувийн эд зүйлс, гар утсаа гээд бүгдийг нь хуулийнханд шалгуулсан гэх Анна Дурицкая ярилцлагынхаа үеэр болсон явдлын тухай ярихаас татгалзжээ. “Гүүрэн дээр юу болсон талаар асуултад хариулмааргүй байна. Одоо сэтгэл зүйн маш хүнд нөхцөлд байгаа учраас энэ тухай ярихыг хүсэхгүй байна. Би хэнийг ч хараагүй. Тэр миний ард байсан болохоор хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй” гэж ярьжээ.
Яг хэрэг гарах үед тэдний ойролцоо цас арилгагч машин явж байсан бөгөөд Дурицкая жолоочоос нь цагдаагийн утсыг асууж, дуудлага өгчээ. Үүнийхээ дараа тэр ээж рүүгээ залгаж, Борис Немцов буудуулчихаад байгаа тухай мөн хэлсэн байна. “Миний охин маш их цочирдсон байсан. Тэр өмнө нь ч Оросын эрх баригчдын дарамт шахалтыг мэдэрдэг байсан” гэж Дурицкаягийн ээж хэвлэлд ярьжээ.
Кремлийн хамгаалалтын албаны камер гүүрний ойролцоо байдаг ч яг хэрэг гарсан газрыг чиглээгүй учраас болсон явдлыг бичиж чадаагүй гэж хууль хяналтынхан мэдэгдэж буй. Харин Оросын нэгэн блоггер Митья Алешковский хэрэг гарсны дараахан камерын зургийг авахад яг гүүр рүү эгц чиглэсэн байсан гэж мэдээлж байна.
А.Дурицкаягийн өмгөөлөгч Вадим Прохоров үйлчлүүлэгчээ худал яриа илрүүлэгчийн шалгалтад оруулахаас татгалзана гэж мэдэгдсэн байна. Тэрээр үйлчлүүлэгчийнх нь ярьсан бүхэнд эргэлзэх шалтгаан байхгүй учраас худал яриа илрүүлэгч ашиглах шаардлагагүй гэжээ.
Хэргийг мөрдөн шалгагчдад хэд хэдэн хувилбар байгаа ч шуугиан тарьсан энэ хэргийн сэжигтнүүдийг хараахан тогтоож чадаагүй байна. Тийм ч учраас хэргийн тухай мэдээлэл өгсөн хүнд гурван сая рублийн шагнал өгөхөөр амлаад байгаа юм.
В.Путиний хамгийн хүчтэй шүүмжлэгч, сөрөг хүчний удирдагч агсан Борис Немцовыг өчигдөр сүүлчийн замд нь үдсэн бөгөөд Анна Дурицкая нутаг буцсан тул оршуулах ёслолд оролцож чадаагүй байна.

0 Сэтгэгдэл
2015.03.04