Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Эммагийн дурсгалд зориулсан авс түрэх уралдаан
XIX зууны сүүлчээр америкийн Коларадо мужийн Маниту Спрингс хотыг Эмма Кроуфорд гэдэг бүсгүй ээжтэйгээ хамт зорьж явлаа. Эмма бүсгүй сүрьеэтэй болохоор уулын цэвэр агаартай, бас рашаан устай Маниту Спрингсийг зорьсон нь тэр.
Энд ирээд бүсгүй төмөр замын инженертэй гэрлэхээр бэлтгэж байлаа. Нэг удаа Улаан уулын оройд гараад  хэсэг модны дэргэд сууж байхдаа,  намайг нас барвал энд, энэ моддын дор  нутаглуулаарай гэж захьжээ.
Харамсалтай нь 19 настай  бүсгүй удалгүй нас барж, гэрлэж амжаагүй залуу нь 11 найзтайгаа хамт бүсгүйн гэрээсэлсэн ёсоор уулын оройд аваачиж өнөөх моддын дор оршуулсан байна.
Гэтэл 1912 онд төмөр  замын барилгынхан Эммагийн шарилыг зөөж уулын өмнөд хавцалд оршуулжээ.
Гэтэл 1929 онд Эммагийн авс уулын бүр бэлд  ирчихсэн байхыг хүүхдүүд олсон гэнэ. Ингэхээр нь нутгийнхан Эммаг гурав дахь удаагаа хотын оршуулгын газарт нэргүйгээр оршуулжээ.

Хамгийн сонрхолтой нь Маниту Спрингс хотынхон Эммаг, түүний шарил өөрөө уулнаас буугаад ирснийг  мартсангүй. Жил бүр Эммагийн дурсгалд зориулан авс уралдуулан наадам зохион байгуулдаг байна.

Гэхдээ Эммагийн авч уулнаас буусан шиг уулын оройгоос биш зүгээр л замаар дугуйт авс уралдуулдаг тэмцээн. Дугуйн диаметр нь 6 дюйм л байх ёстой. Багийн бүрэлдхүүн нь  “Эмма”-гийн авсыг жолоодогч нэг хүн авсандаа хэвтэж, түрэгч 4 хүнтэй  нийлээд таван хүнтэй.

Энэ тэмцээн наадмын үеэр  жагсаал, нутгийн түүх домог өгүүлсэн шоу үзүүлбэр бас болно.
Эммагийн сүнс Улаан уулаар өнөө хүртэл тэнүүлчлэн явдаг, түүнийг үзсэн гэж олон хүн ярьдаг байна.

0 Сэтгэгдэл
монгол хэл бичгийн дамжаанд явсныхаа дараа нийтлэл бичдэг болмоор юм.
setguulchee! niitlelee niitlehdee aldaagaa zasaj hyanaj bgaach . Utga ni aldagdsan sonin yum. unshih gej baahan oorigoo chileelee.. boon aldaa yanaa ichmeer yumaa
Хамгийн их уншсан