Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Элтон Жон хэзээ ч “Dolce and Gabbana” өмсөхгүй
Алдарт дуучин Элтон Жон “Dolce and Gabbana” брэндийг бойкотлохыг олон нийтэд уриаллаа. Учир нь, тус брэндийг үүсгэгч, загвар зохион бүтээгч Стефано Габбана, Доменико Долче нар Италийн “Panorama”  сэтгүүлд ярилцлага өгөхдөө ижил хүйстэн гэр бүлийн тухай санааг хүлээн зөвшөөрдөггүй гэдгээ дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Хэдийгээр Стефано Габбана, Доменико Долче нар өөрсдөө ижил хүйстэн,  олон жил хамт амьдарч байсан ч бэлгийн чиг хандлага нь ийм хүмүүс гэр бүлийн амьдрал зохиож, тэр тусмаа хүүхэдтэй болохыг огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй гэнэ. “Хүн төрөлхтний амьдралд байх ёстой цорын ганц гэр бүл бол эрэгтэй, эмэгтэй хүний үүсгэсэн уламжлалт гэр бүлийн харилцаа. Ижил хүйстэн хосууд химийн аргаар, бусдын биеийг ашиглаж хүүхэд тээлгэж төрүүлэх нь байгалийн жам ёсыг зөрчсөн хэрэг. Хүүхэд бол хайрын бүтээгдэхүүн байх ёстой. Харин ижил хүйстэн эцэг эх бусдаар тээлгэж төрүүлж байгаа хүүхдийг хиймэл гэж хэлнэ” гэх мэтээр нэрт дизайнерууд өөрсдийн санаа бодлыг илэрхийлжээ.

Тэдний энэ үзэл бодол ижил хүйстэн гэр бүлтэй Элтон Жонд маш хүндээр тусчээ. Тэрээр олон жил хамт амьдарсан, хууль ёсны нөхөр Дэвид Фурнишийн хамт тээгч эх хөлслөн хоёр ч хүүхэдтэй болсон юм. Тийм ч учраас Долче, Габбана хоёрын эсрэг тэдний загварын брэндийг бойкотлох кампани өрнүүлж, уур бухимдлаа Инстаграм хуудсаараа илэрхийлжээ.  “Та нар яаж миний сайхан хүүхдүүдийг “хиймэл” гэж хэлж чадав аа. Ижил хүйстэн ч биш, эгэл жирийн гэр бүлүүдийн  үр хүүхэдтэй болох туйлын хүсэл мөрөөдлийг биелүүлсэн үр тогтоох эмчилгээний талаар ийм буруу үзэл бодол, хандлагатай байгаадаа ичээч. Та нарын энэ эртний үзэл бодол яг л танай загварууд шиг үеэ өнгөрөөсөн. Би дахин хэзээ ч Dolce and Gabbana өмсөхгүй” гэж Элтон Жон бичсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан