Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Ажилдаа эрт гарсныхаа төлөө цэвэрлэгээний ажилтан ял сонсов
Америкийн Жоржия мужийн Санди-Спрингс хотын тохижилт үйлчилгээний нэгэн ажилтан өглөө эртлэн ажилд гарсныхаа төлөө шоронд 30 хоног хоригдох ялаар шийтгүүлсэн байна. Кевин Макгилл саявтар ажлаа эрт амжуулчих санаатай өглөөний 05 цагт ажилдаа гарсан нь хотын хуулийг зөрчсөн болж таарчээ. Энэ хотынхон хог цэвэрлэгээний машин хар өглөөгүүр чанга дуугарч амраахгүй байна хэмээн  гомдол гаргасны дагуу хог цэвэрлэгээний машинуудыг өглөөний 07 цагаас оройн 19 цагийн хооронд л ажиллахыг хуульчилсан юм байна. Үүнийг л Кевин зөрчсөн болохоор түүнд шүүхээс 30 хоног хорих ял оноожээ. Хотын прокурор Билл Райли “Тэр орчмын иргэд яг л нэг хүн шиг цагдаа руу утасдаж, хогны машин өгөөгүүр амраахгүй байна гэж гомдол мэдүүлсэн. Тэгээд ч үүнд торгуулийн арга хэмжээ нөлөөлөхгүй” гэсэн бол Кевин Макгилл “Би бүр шокт орсон. Надад энэ бол тогтсон журам гээд миний тайлбарыг ч сонсоогүй” гэжээ. Харин ч эрэгтэйд зөөлөн хандаж ар гэрээ тэжээхийн тулд ажлын өдрүүдэд ажлаа хийгээд, зөвхөн амралтын өдрүүдэд шоронд очиж суун ялаа эдлэхийг зөвшөөрсөн байна. Одоо ялаас нь 14 хоног үлдээд байгаа Макгилл “Юутай ч энэ ялыг нь хурдан дуусгахыг л хүсч байна” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан