Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Нислэгийн үеэр ухаан балартсан нисгэгч 14 саяын нөхөн төлбөр нэхжээ
Америкийн агаарын тээврийн  JetBlue компанийн нисгэгч Клейтон Осбон компанийнхаа удирдлагаас 14 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилсэн байна. 2012 оны гуравдугаар сард тэрээр нислэгийн үеэр ухаан балартаж албан үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тул хэвийн биш байхад нь нислэгт томилсон хэмээн одоо ийм нөхөн төлбөр шаарджээ.
Тэгэхэд 135 зорчигтой онгоц жолоодон агаарт гарсныхаа дараа Осбон янз бүрийн зүйл ярьж, хэвийн биш болоод хоёрдугаар нисгэгчдээ удирдлагаа шилжүүлээд өөрөө зорчигчдын салонд орсон байна. Тэрээр ямар ч учир холбоогүй үгс хашгирч, “Иран, Ирак, онгоцонд бөмбөг байгаа” хэмээн “дөвчигнөжээ”. Зорчигчид Осбоныг барьж харин хоёрдугаар нисгэгч нь онгоцыг Техаст буулгасан байна.

Осбоныг эмнэлэгт хүргэсний дараа сэтгэцийн эмч нар түүнийг “Өөрийгөө захирч чадахгүйд хүрсэн сэтгэцийн гажиг” гэсэн дүгнэлт гаргасан байна. Түүнийг тэнд нь эмчилгээнд үлдээж, өөр нисгэгч дуудахад хүрчээ.
Харин одоо нисгэгч Осбон компанийнхаа удирдлагыг буруутай гэж үзэж байгаа нь энэ гэнэ.
0 Сэтгэгдэл
Zaillul setgetsiin uvchtei yum chine iimerhuu l yum hiine sh dee
Хамгийн их уншсан