Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Нью-Йоркт зөвхөн живх хулгайлдаг эр байна
АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн 24 настай эр Кевин Харгроувыг их хэмжээний живх хулгайлсан хэрэгт буруутган браивчилжээ. Хууль сахиулагчид түүний  учруулсан хохирлыг яг дүнгээр нь хэлэхгүй байгаа ч лавтай хэдэн мянган доллараар хэмжигдэх бололтой.  
Тэр залуу супермаркет, худалдааны төвд орж очоод шинэ барааны үнийн кодыг өөрчилж нэгээс нөгөөд нь авч наагаад хамаагүй хямд үнэ төлөөд л гардаг байна. Кассын ажилтан ч анзаардаггүй электрон уншигч дээр гарсан мөнгийг л хураан авдаг байжээ. Нэг удаа бүр 99,36 ам.долларын үнэтэй боодол живхийг ердөө 1,06 доллараар авч байсан гэж Харгроув цагдаагийнханд мэдүүлсэн байна. Тэрээр өөрийн бага насны хүүхэддээ зориулж янз бүрийн фирмийн үйлдвэрлэсэн живх аваад илүү гарсныг нь гудамжинд худалддаг байжээ. Тэр барааны үнийн код солих энэ луйвраа Stop & Shop сүлжээ дэлгүүрүүдэд ихэвчлэн үйлддэг байсан байна. “Нью-Йорк, Нью-Жерси болон Коннектикутэд “Stop & Shop-ийн сүлжээ дэлгүүр шиг ийм хайнга газар өөр байхгүй. Би ийм ажлыг хэдийнээс эхлэн хийж байна. Чухам хэзээ эхэлснээ ч санахгүй байна” гэж тэр цагдаагийнханд гайхуулан ярьжээ.
Нью-Йоркийн прокурорын газар зөвхөн энэ оны нэгдүгээр сараас хойш гэхэд л тэр залуу  ийм луйвраа лавтай 100 гаруй удаа хийсэн гэж нотолжээ.
Stop & Shop сүлжээ дэлгүүрийнхэн мөрдөн байцаагчидтай хамтран ажиллаж сүүлийн хэдэн жилд Харгроувын луйврын балгаар алдсан живхнийхээ тоог  гаргахад тусална гэж мэдэгдсэн байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан