Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
“Хүүхдийн элч” дуучин хүүхдүүдэд нэг дууг 2.5 сая төгрөгөөр дуулна гэнэ
Тун удахгүй олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Уг өдрийг манай улс хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэхээсээ илүү баяр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх, хэдий хөрөнгө мөнгө зарах талаар Нийслэлийн Соёл урлагийн газраас ирүүлсэн мэдээнд  Монгол Улсын Гавьяат жүжигчин дуучин Т.Ариунаа нэг дууг 2,5 сая төгрөгөөр дуулах тооцоо гаргажээ. Мөн хөгжим, тоног төхөөрөмжийн зардал дөрвөн сая төгрөг гэх мэтчилэн төсөв гаргасан байх юм. Уг нь НҮБ-ын хүүхдийн элч дуучин гэдэг дуучин Т.Ариунаа хүүхэд багачууддаа  зориулж ганцхан  дууг 2.5 сая төгрөгөөр дуулах юм байна. Эдийн засаг хямарч, ард иргэдийн амьдрал хэцүү байгаа хэмээн  төсөвөө танаж бүсээ чангалах талаар дээр дооргүй л ярьцгааж байна. Гэтэл хүүхдүүдэд гэсэн нэрийн дор нэг дуучны ганц  дуу сонсох гэж бид татварын мөнгөнөөсөө 2.5 сая төгрөг төлөх гэж үү.
Ер нь манай урлаг соёлынхон хүүхдийн буянаар овоо юмтай болсон хүмүүс. Тэгээд ч хүүхдийн төлөө за гэж хэлье хэмээн уриалдаг хүн багачууддаа баярын нь өдрөөр ганц дуу дуулаад өгөхдөө тэдний аав ээжийн төлсөн татвараас ийм төлбөр нэхсэн байх юм.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээс тодруулахад  “Захирамжаар гарна. Захирамжаар хэдий хэмжээний хөрөнгө гаргах талаар тодорхой болно. Төсөв хөрөнгийг нь  шалгаж хянаж үзээд өнөө маргаашгүй тодорхой болгох байх аа” гэсэн бөөрөнхий хариу өглөө.
“Хүүхдийн элч” дуучин маань хүүхэд багачууддаа ингэж үнэрхэв үү, манай төрийнхөн ахиухан мөнгө төлөвлөж байгаад дундаас нь “цавчих” гэж байна уу.
0 Сэтгэгдэл
хүүхдийн баяр далимдуулж мөнгө хийх гээд байгаа юмуу даа гичии чинь үнэгүй дуулж чадахгүй бол өөр дуучдыг цуглуулаад өргөмжилөөд өг
Ха ха ха ухаантай жинхэнэ монгол эх оронч эмэгтэй байна Амжилт нарийнтах вий дээ
тэгвэл тэр элч гэсэн гуншинг нь авч хаяаач ичих нүүр ***** гэж байнауу
болиоч дээ...арай ч дээ
Залилан хийгч хүний авгай үеэ өнгөрөөсөн энэ хүнээр яахав. Залуу сайхан дуучид зөндөө байна
Хамгийн их уншсан