Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Та нэг үнсэхдээ л өөрийгөө хэн болохыг таниулна
Францын эрдэмтэд 1000 хүнийг оролцуулан нэг сонин туршилт хийсний үр дүнд үнсэж байгаа байдлаар нь хүний зан чанарыг тодорхойлж болно гэж үзсэн байна.
Эрдэмтэд судалгаанд оролцохоор ирсэн сайн дурынхныг гурван хэсэгт хувааж үзсэн байна. Эндээ бие биенээ эртнээс мэдэх найзууд, хоёрдугаар хэсэгт харьцангуй бага хугацаанд дасалцсан дурлалт хосууд, гуравдугаар хэсэгт бие биенээ танихгүй залуу, бүсгүйчүүдийг сонгож авчээ.
Туршилтын явцад хэсэг тус бүрийн хосуудыг үнсэлцэхийг хүсээд дараа нь хэд хэдэн асуулт бүхий анкет бөглүүлсэн байна. Хэсэг тус бүрийн хүмүүсийн бөглөсөн анкетыг судалж үзээд өмнө нь удаан хугацаагаар холбоотой байсан хосуудыг бодвол танихгүй хүмүүсийн үнсэлт нь нөгөө талдаа илүү их мэдээлэл өгдөг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хэн нэгэн танихгүй хүн өөрийг тань үнсвэл түүний зан чанар, өөртөө итгэлтэй эсэх, идэвхтэй байдал, зан төлөв зэрэг өөр олон зүйлийг ганцхан үнсэлтээр нь мэдэж болно гэж эрдэмтэд дүгнэжээ.
hudlaa
Францын эрдэмтэд 1000 хүнийг оролцуулан нэг сонин туршилт хийсний үр дүнд үнсэж байгаа байдлаар нь хүний зан чанарыг тодорхойлж болно гэж үзсэн байна. Эрдэмтэд судалгаанд оролцохоор ирсэн сайн дурынхныг гурван хэсэгт хувааж үзсэн байна. Эндээ бие биенээ эртнээс мэдэх найзууд, хоёрдугаар хэсэгт харьцангуй бага хугацаанд дасалцсан дурлалт хосууд, гуравдугаар хэсэгт бие биенээ танихгүй залуу, бүсгүйчүүдийг сонгож авчээ.
Туршилтын явцад хэсэг тус бүрийн хосуудыг үнсэлцэхийг хүсээд дараа нь хэд хэдэн асуулт бүхий анкет бөглүүлсэн байна. Хэсэг тус бүрийн хүмүүсийн бөглөсөн анкетыг судалж үзээд өмнө нь удаан хугацаагаар холбоотой байсан хосуудыг бодвол танихгүй хүмүүсийн үнсэлт нь нөгөө талдаа илүү их мэдээлэл өгдөг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хэн нэгэн танихгүй хүн өөрийг тань үнсвэл түүний зан чанар, өөртөө итгэлтэй эсэх, идэвхтэй байдал, зан төлөв зэрэг өөр олон зүйлийг ганцхан үнсэлтээр нь мэдэж болно гэж эрдэмтэд дүгнэжээ.
0 Сэтгэгдэл
2015.05.19
























