Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Обамагийн охинтой гэрлэх гэж 70 хонь 50 үхэр санал болгож байна

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн том охин Малиятай  гэрлэхийн төлөө Кенийн нэг хуульч Феликс Кипроно 70 хонь, 50 үхэр, 30 ямаа санал болгож байна. Гэж америкийн хэвлэлүүд мэдээлснийг РИА Новости агентлаг дамжууллаа.
Кени эр Малиятай гэрлэхийг хэдийнээс хүсч түүнийг 2008 оноос эхлэн сонирхжээ. Хуульч эр “Үнэнийг хэлэхэд би өнөөг хүртэл хэнтэй ч  учирч байсангүй, түүнд үнэнч байна гэдгээ амлаж байна” гэснийг нь  Найробийн нэг сонин иш татсан байна. Кипроно бас америкийн төрийн тэргүүнийг ирэх долдугаар сард Кенид айлчлах үеэр нь  16 настай охинтой нь гэрлэх  санал тавина гэдгээ хэлжээ.

Одоо харин тэр Малия охиныг гуйсан захидал бичиж Обамад илгэх гэнэ. “Би Малияг каленжин омгийн эмэгтэй шиг үнээ сааж, эрдэнэ шишийн чанамал хийж сургана” гэж Киприно ярьсан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн том охин Малия Энн 1998 онд төрсөн бол бага охин Наташа нь 2001 онд мэндэлсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан