Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Нүцгэн зургаас нь болоод Зимбабвейн гоо бүсгүйн титмийг хураалаа

“Зимбабвейн гоо бүсгүй” уралдаан зохион байгуулах комисс 2015 оны гоо бүсгүй, загвар өмсөгч Эмила Кочетагийн титмийг хураах шийдвэр гаргасан байна. Тэрээр нүцгэн зургаа интернетэд байрлуулсан нь тэмцээнд оролцохын өмнө байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж үзжээ.

Тус улс тэмцээнд оролцож байгаа бүсгүйчүүдтэй “ялсан тохиолдолд хэзээ ч нүцгэн байдлаа гайхуулахгүй” гэсэн гэрээ байгуулдаг юм байна.
Интернетэд орсон зураг дээр чармай нүцгэнээр ваннд хэвтэж байгаагаа 25 настай тэрээр гоо бүсгүйн тэмцээнд орохын өмнө авхуулсан гэж тайлбарласан ч зохион байгуулагчид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэрээ бол гэрээ гэж байна.
      
 Ингээд Кочета “Дэлхийн мисс” тэмцээнд улс орноо төлөөлөн оролцох эрхгүй болж байна.
Яг нэг жилийн өмнө тус улсын 2014 оны гоо бүсгүй Табисо Фири бас ийм шалтгаанаар титмээ хураалгаж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан