Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Д.Дагвадорж аварга Японд ресторан нээхээр зэхжээ
А.ЦАГААН

Одоогоос зургаан жилийн өмнө Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн нэрээр нэрлэсэн ресторан нээлтээ хийж байсныг уншигчид маань мартаагүй байгаа болов уу. “World Chanko Asashoryu” хэмээх нэртэй ресторан сүмогийн ордны эгц урд нь нээгдэж олныг шуугиулж монгол, япон хоолоор үйлчилгээ үзүүлж хүмүүсээс харамгүй талархал хүртсэн. Энэ нь “Дорж” нэртэй бялуу, “Луу” хэмээх салат зэрэг сонирхолтой нэртэй бүтээгдэхүүнээр үйлчилж байсантай холбоотой. Тэгвэл энэ удаад аварга маань өөрийн гэсэн ресторанаа Японд нээхээр болжээ. Японы Нагояад байрлалтай “Kinowa” нэртэй рестораных нь нээлт энэ сарын 29-нд болох юм билээ. Гэхдээ энэ рестораны онцлог нь бүх зүйл нь япон гэнэ. Хоолнуудынх нь багц үнэ нь 3000-4500 иений үнэтэй аж. Ямартай ч аварга маань рестораныхаа ажлыг төвхнүүлэхээр тус улсыг зорьсон байна. Харин монголчууд маань “Аваргаа Монголдоо их аваргын нэртэй Чанко набэ идмээр байна” хэмээн хүсэлтээ дайв.

0 Сэтгэгдэл
Gerel
Давгадорж аваргын японд нээж байгаа рестораны хаягыг бичээд өгөөч.
2016.03.05