Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Бага Роберт Дауни хамгийн өндөр орлоготой жүжигчин
Америкийн санхүү, эдийн засгийн тэргүүлэх сэтгүүл “Forbes” энэ сарын 4-нд дэлхийн хамгийн ашиг орлоготой жүжигчдийн шинэ жагсаалтыг олон нийтэд танилцуулав. Энэ жагсаалтыг бага Роберт Дауни тэргүүлжээ. Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг болоод байгаа Дауни 2014 оны зургадугаар сараас энэ жилийн зургадугаар сар хүртэл 80 сая ам.долларын орлого олсон байна.,

Дэлгэцэнд шилжсэн “Өшөө авагчид : Альтроны зуун” киноны орлого түүнд хамгийн ихээр нөлөөлсөн гэнэ. Жагсаалтын хоёрдугаарт Хятадын жүжигчин, зодооны урлагийн мастер Жеки Чан 50 сая ам.долларын орлогоор, гуравт Вин Дизель 47 сая ам.долларын орлогоор жагсав. Түүний хувьд орлогынхоо ихэнхийг “Хурд” киноноос  бүрдүүлжээ. Орлогоороо тэргүүлэх 10 жүжигчнээр Брэдли Купер, Адам Сэндлер, Том Круз, Марк Уолберг нар жагсав. Өнгөрсөн жил Холливудын жүжигчдийг орлогоороо Леонардо Ди Каприо тэргүүлж байсан юм.

Мөн гадаадын жүжигчдээс ч хамгийн ашиг орлоготойг нь тодруулсан байна. Гэхдээ энэ удаад Америкийн кинонд тоглодоггүй жүжигчдийг орлогоор нь жагсаажээ. Өөрөөр хэлбэл өмнө нь дандаа Холливудад ажилладаг гадаадын жүжигчид жагсаалтыг тэргүүлж байсан аж. Энэ удаад топ 10 жүжигчдийг тодруулахад тэдний 3 нь болливудаас тодорчээ. Амитабх Баччан долдугаар байрт  орсон ч Салман Хан, Акшай Кумар нар эхний аравт жагслаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан