Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Путин шинэ амрагаараа боксчин бүсгүйг сонгожээ

30 жил ханилсан эхнэр Людмилагаа 2013 онд   хөөж явуулсан, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин боксын дэлхийн аварга “лантуу” хочтой Наталья Рогозинатай төрийн хэмжээний олон арга хэмжээн дээр албан ёсны байдалтайгаар хамт байгааг гадаадын хэвлэлүүд анзаарчээ.

Америкийн The Daily Beast сонин интернетийн сүлжээгээр тарж байгаа мэдээлэлд үндэслээд  Нижний Тагилаас гаралтай “лантуу” Наталья Рогозинаг Оросын ерөнхийлөгч Путины  шинэ амраг болсон байж магадгүй гэсэн байна. Энд Сочид болсон байлдааны самбогийн тэмцээний үеэр авхуулсан зургийг нийтэлжээ. Тэмцээний үеэр Владимир Путин баруун гар талд 39 настай, шаргал үст Наталья Рогозина сууж байгаа нь харагдаж байна.

Рогозина ийн оросын тэргүүнийг дагаж албан ёсны арга хэмжээнд дээр ирсэн нь анхных биш. Бүр 2011 онд Москвагийн “Олимпийский” спорт цогцолборт оросын тулаанч Федор Емельяненког америкийн Жефф Монсонтой дэлхийн аваргын төлөө тулалдахад  мөн л хамт явж байсан юм.
Сочид сонирхогчдын хоккейн тэмцээн болоход Рогозина  мөн л хамт байж Путинтэй нэг баг болчихсон явж байсан.

Нижний Тагилын хоёрдугаар коллежийн сурагч байхаасаа боксоор хичээллэж энэ спортоор хичээллэсэн карьертаа 22 тулалдаж 22 ялж Гиннесийн номд орсон бүсгүй. Нөхрөөсөө салаад ганц хүүгээ өсгөн Москвад амьдарч байгаа. Нэр хүндтэй сэтгүүлийн гадар дээр олон гарсны дотор нүцгэн зураг ч бас бий.
0 Сэтгэгдэл
kkk Ludmilagaa huuj yabuulaad bhdaa yah be dee! Soeltoi salaa biz dee? kkk
nuhruusuu amlaad gej uy gesen ug ve ho
kkk Ludmilagaa huuj yabuulaad bhdaa yah be dee! Soeltoi salaa biz dee? kkk
Путин арай л өөр юм шиг
энэ путин арай л улаан царайтай, өөр санагдаад л байх юм даа
Атаархах хэрэггүй, үнэн бол эр хүн гэдгээ харуулж байна. Путинд баяр хүргье, амжилт бүхэн урд чинь байдаг шүү.
Хамгийн их уншсан