Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Зүгээр л байж байгаад настай хүнийг цохиж унагаав

ОХУ-ын Сызрани хотын “Пятерочка” дэлгүүрт нэгэн эрэгтэй настай эмэгтэйг гэнэт нүүр лүү нь цохиж унагаасан дүрс бичлэг олон нийтийг алмайруулж байна.
Дэлгүүрийн дүрс бичлгээр мөрдөж энэ хэргийг 34 настай Виталий Кондратенко гэгч үйлдсэн болохыг олж тогтоон саатуулжээ.
Бичлэг дээрээс үзэхэд тэд өөр хоорондоо маргалдах нь бүү хэл яриа ч үгүй байна.
“Виталий Кондратенког саатуулсан. Саатуулагдсан этгээдийн гэр бүлийнхний хэлснээр тэр байн байн ой санамжаа алддаг болохоор биеэ хянаж чаддагүй гэж мэдүүлсэн” хэмээн хууль сахиулагчид мэдэгджээ.
Хохирсон эмэгтэй Нина Туполова ч тэр залууг урьд нь ер харж байгаагүй, дэлгүүрт тэд маргалдаагүй, зүгээр л кассын дэргэд түүний хажууд сагсаа тавиад түрийвчээ гаргаж байсан гэж мэдүүлжээ. “Би түүний царайг ч хараагүй, түүнтэй яриа ч үгүй. Сэргэснийхээ дараа гэртээ хариад эмнэлэгт хандсан. Тархи доргиж, уруул сэтэрсэн” гэжээ.
Нутгийн иргэд энэ тухайд Кондратенко байнга л хэн нэгэнтэй зодоон хийж дэлгүүрт хүмүүстэй маргалдаж байдаг нэгэн гэж мэдүүлсэн гэнэ.

0 Сэтгэгдэл