Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Түүхч: Гитлерийн арми хар тамхин дээр тогтож байсан

Дэлхийн хоёрдугаар дайны фронтод Гитлерийн арми эхлээд ялалт байгуулж байсны нууцыг Германы түүхч Норман Олер ердөө мансууруулах бодис хэрэглэж байсантай холбоотой гэсэн таамаг дэвшүүлж байна. Фашистууд Польш, Францыг эзлэхдээ германы цэргүүд хүчтэй үйлчилгээтэй мансууруулах бодис хэрэглэж байсан нь амжилтад нь нөлөөлсөн гэж тэр үзэж байна.
Тэрээр өөрийн “Бүрэн таашаал” гэсэн бүтээлдээ гуравдугаар рейхийн цэргүүд допинг хэрэглэдэггүй байсан бол ийм ялалт байгуулж чадахгүй байсан гэдгээ АНУ, Герман дахь цэргийн архивыг олон жил судалсны үндсэн дээр гаргаж тавьжээ. Цэргүүдэд  байлдааны үед кокаин, морфи, опий агуулсан шоколад, цай өгдөг байсан нь тэдний байлдах урам зоригийг нь сэргээдэг байсан гэжээ. Мөн метамфетамины  төрлийн первитин бүхий бэлдмэлийг давшилтын өмнө өгдөг байсан нь айж эмээхгүй, ядрахгүй тулалдахад нөлөөлж байсан гэжээ.

Гэхдээ цэргүүд мансууруулах бодис өгч байсныг мэдэхгүй байсан гэж Норман Олер үзэж байна. “Тэд юу агуулсныг нь мэдэхгүй, тэртэй тэргүй кофе ууж л байсан шүү дээ” гэж түүхч бичсэн байна. Судлаачийн бичсэнээр бол герман 1939 онд Польшийг эзэлсний дараа бараг 39 сая ийм бэлдмэл захиалж Франц руу илгээх цэргүүддээ өгсөн гэнэ.
Первитин нь манай гариг дээрх хамгийн хүчтэй хар тамхины нэг. Энэ нь тархи мэдрэлийн тогтолцоонд хүчтэй нөлөөлж хүний эрч хүчийг сэргээдэг бодис гэнэ.
0 Сэтгэгдэл
oros site deerees dunguj turuuhen unshsan yumsan.
Хамгийн их уншсан