Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Камертон” хамтлаг үргэлжлүүлэн дуулна
Б.СОНОР

Монголын ууган хөвгүүдийн хамтлагийн нэг “Камертон” байгуулагдаад 20 жил болжээ. Хамтлагийн гишүүд сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ хол байсан ч өнөө жил 20 жилийн ойгоо фэнүүдтэйгээ тэмдэглэн өнгөрүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Тэд чимээгүй байсан хугацаандаа гурван ч дуу хийсэн бөгөөд тун удахгүй үзэгч, сонсогчдодоо өргөн барих гэнэ.

Мөн хамтлагийнхны хувьд цаашид уран бүтээлээ хийхэд асуудалгүй болсон хэмээн мэдэгдлээ. Энэ талаар хамтлагийн гишүүн Л.Ган-Эрдэнэ “Бидний хувьд бодож, төлөвлөсөн зүйл бий л дээ. Өнөөдөр бид дан ганц урлагаараа, дуугаараа явбал ар гэрээ тэжээж чадахгүй. Нэг нь дөрвөн хүүхэдтэй боллоо гэж бодъё. Гэтэл энэ дөрвөн хүүхдийг ганцхан уран бүтээлээр тэжээж чадахгүй юм байна гэдгийг сайн ойлгосон. Жишээ нь цэцэрлэгийн нэг сарын төлбөр нь ямар үнэтэй билээ. Сургуулийн төлбөр, хувцас, эд зүйлсийг дуугаар хангаж, тэжээж чадах уу. Тиймээс тодорхой хугацаанд дөрвүүлээ өөр өөрийн гэсэн бизнесээ эрхэлье. Тэгээд хувь хувийн бизнес нь амжилттай болж, хөл дээрээ тогтсоны дараа эргээд уран бүтээлдээ тууштай оръё гэж ярилцсан. Одоо бол хөл дээрээ зогссон гэж үзэж байна. Тиймээс “Камертон” хамтлагийн хувьд цаашид дуулаад, уран бүтээлээ гаргаад явахад асуудалгүй болсон. Ер нь аливаа юмыг эхлүүлнэ гэдэг хэцүү. Өөрөө дотор нь орж, цэвэрлэгчээс захирал хүртэл хийхгүй бол бизнес хөл дээрээ зогсдоггүй. Тиймээс тодорхой хугацаанд хувь хувийн бизнесээ эрхэллээ. Одоо уран бүтээлдээ тууштай ороход асуудалгүй болсон” хэмээн ярьсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан