Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана
Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна
ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ
Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно
ЗГ: Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
“Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна
Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна
ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Культегины хөшөө - Монгол Улсын түүх соёлын газар
Архангай аймгийн Хашаат сумын нутагт Хархориноос хойш 47 километрт Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө байдаг. Уг цогцолборын гэрэлт хөшөөнүүд нь “Хөшөө цайдмын дурсгал”, “Орхоны хөндийн дурсгал” гэдэг нэрээр алдартай бөгөөд 100 гаруй жилийн турш судлан шинжилсээр иржээ. 1958 онд Монгол–Чехословакийн хамтарсан судалгааны баг уг цогцолборыг бараг бүхэлд нь малтан судалсан. Культегины бичээс бүхий хөшөөний дээд хэсэгт эвхэрсэн хоёр лууг чимэглэж, бичээсийг голлуулан Ашина овгийн тамга болох янгирын дүрсийг сийлжээ. Хөшөөний өндөр нь 3.33 метр, өргөн нь 1.32 метр, зузаан нь 0.46 метр. Гурван талдаа нийт 68 мөр, 10 мянган үсэг зурлага бүхий руни бичээстэй. 1-13 мөрийг бага бичээс, 14-68 мөрийг их бичээс гэж судлаачид нэрлэдэг. Анх мэлхий чулуун дээр тамга бүхий нүүрэн талыг наран ургах зүг харуулан босгосон байжээ. Культегин гэдэг нь Түрэг улсын жанжин бөгөөд 684 онд төржээ. 16 настайгаасаа төрийн хэрэгт зүтгэж эхэлсэн ба ухаалаг, авъяаслаг жанжин байсан. Тэрээр 731 онд 47 настай таалал төгсөхөд тахилын онгон цогцолбор, шүтээний сүмийг түүний ах Билгэ хаан 732 онд дүүгийнхээ дурсгалд зориулан босгож ач хүү Йолуг тегин 20 хоног ухаж сийлжээ.

Тэрхүү сийлж бүтээсэн гэрэлт хөшөөний агуулга нь анх Түрэг улс төр улсаа хэрхэн байгуулсан, Культегин 16 настайгаасаа улсын хэрэгт оролцож ямар овог аймаг, улс орныг байлдан эзэлсэн, хэрхэн тулалдсан, ямар зүсмийн морьд унадаг байсан, өдөр шөнийг үл хайхран төр улсынхаа төлөө хэрхэн зүтгэж нүцгэнийг хувцастай, ядуусыг баян, өнчнийг өнөр болгосон, тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөн хаан төрийг байгуулалцаж, наран ургах зүгээс наран шингэх зүг хүртэлх өргөн уудам газар нутгийг захиран дээд тэнгэрээс дарах аюулгүй, доод газраас цөмрөх айдасгүй амар жимэр болгон хүчирхэг улсыг байгуулсан тухай өгүүлжээ. Гэрэлт хөшөөний доор суурь болгон бүтээсэн мэлхий чулуунд мөн адил Түрэг бичээс байх бөгөөд түүнийг 1979 онд анх судалж, Б.Базылхан тайлан орчуулжээ. Зарим бичээс маш бүдгэрсэн тул бүрэн тайлж уншиж чадаагүй байна. Тахилын цогцолборын урт нь 67 метр, өргөн нь 29 метр талбай бүхий 1 метр зузаан тоосгон хэрэмтэй, түүний гадуур шуудуугаар хүрээлэгдсэн бөгөөд хэрмийн доторхи сул зайг бүхэлд нь 32 х 32 х 6 сантиметр хэмжээтэй тоосгоор бүрсэн байжээ. Цогцолбороос шавар сав, төмөрөөр хийсэн аж ахуйн болон гоёл чимэглэлийн зүйлс, вааран дээврийн хэсэг, тосгуур, ваар сав зэрэг олдворууд олдсон. Хөшөөнүүд нь тухайн үеийн хүмүүсийн бодит дүр төрх, хувцас хэрэглэл гоёл чимгийг бодитойгоор илэрхийлсэн байдаг.
Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном

0 Сэтгэгдэл