Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Шивээсний нүцгэн хаад
Зарим хүмүүсийн хувьд бие гэдэг зөвхөн түүний амьд организм төдийгүй юу л бол юу зурж болдог талбар байдаг юм билээ хэмээн английн гэрэл зурагчин Алан Поудрилл хэлсэн байдаг. “Хучилт” хэмээх түүний төсөлд оролцсон доорх хүмүүсийн бие бүхэлдээ шивээс болжээ.  Харин Алан өөрийнхөө биед нэг ч шивээс хийлгээгүй гэсэн шүү.


1.“Би 17 настай байхдаа анхны шивээсээ хийлгэсэн. Олон жил бие дээрх шивээсээ эцэг эхээсээ нууж билээ. Эцэг эх минь миний бие дээрх шивээсийг харсан мөчөөсөө л энэ бол түүний амьдралын нэг хэсэг юм байна гэх ойлголттой болсон”  Филипп  27 настай


2. “Би 51 насандаа анх шивээс хийлгэсэн.  Тэр үед миний эцэг нас барсан, ээж минь шивээсний талаар надтай санал бодлоо хуваалцах чадваргүй байлаа” Грэм 58 настай


3. Надаас өдөр бүр миний шивээсний талаар асуудаг. Сайн шивээс хийлгэхэд өндөр үнэ төлдөг. Харин бага мөнгөөр хийлгэсэн шивээс андашгүй байдаг” Иззи 48 настай


4. Kiss бол миний хамгийн хайртай шивээс. Эхлээд маш их өвдсөн. Гэвч намайг үүнд улам их дурлуулж татах болсон юм” Кимми 29 настай


5. “Миний шивээс бол миний нэгээхэн хэсэг. Би үүндээ 80 нас хүртлээ дурлах байх” Виктория 37 настай


6. “Үхэхдээ л зогсоно” Эндрю 32 настай


7. “ Би өвдөж эхэлсэн үеэсээ л шивээс хийлгэсэн. Шивээс миний хувьд өөртөө итгэх итгэл найдвар байлаа” Питер 38 настай


8. “ Энэ бол зэрлэг өвчин. Гэвч би дэлхий байгаа цагт гадаад төрхөө өөрчилсөөр байх болно” Ансал, 46 настай


9. “Хэзээ зогсохоо одоогоор мэдэх юм алга. Цагаан талбай байгаа цагт зурсаар байх болно” Мишель 53 настай


10. “Надад сайн ажил, энэ амьдрал минь таалагддаг. Би гетеросексуаль нөхдийн дунд сайхан амьдарч байна. Тиймээс ч гэдсэн дээрээ  “Юу ч болсон...” хэмээн бичүүлсэн юм. Билл 59 настай


11. “ Би өөрийн биеийн см бүрт хайртай. Гэхдээ нуруундаа бусдаас нь илүү хайртай. Учир нь үүнийг би гэдэг хүн 17 жил хүлээсэн юм.” Стефан 33 настай


12. “Би 13 настай байхдаа анхны шивээсээ хийлгэсэн. Гэхдээ үүнийгээ 10 жил нууцалсан. Энэ бол миний нэг хэсэг” Патрик 34 настай


13. “ Намайг 14 настай байхад ээж минь өөрчлөх гэж их л зүтгэсэн дээ. Гэвч би өөрийнхөө сэтгэл зүрхэнд хадгалахыг хүссэн дурсамжаа бие дээрээ зурсаар байх болно” Стюарт 22 настай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан