Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана
Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна
ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ
Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно
ЗГ: Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
“Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна
Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна
ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Сэврэйн хадны зураг - Монголын сайхан орон
Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Сэврэй уулын өврийн (сумын төвөөс 15 км орчим зайд) хаднаа хонхойлон цоолборлосон нэлээд тооны хадны зургийг Г. Гонгоржав, Г.Энхбат нар 1997 онд олж илрүүлжээ.

Нутгийнхан "гурван баатар" хэмээн нэрлэдэг нум сум агссан гурван морьтон, эдгээрийн дэргэдэх янгирууд, нохой маягийн амьтан, тэрчлэн адуу, ганц морьтон, зээр (эвэргүй), хүн, загас гэлтэй дүрслэл, тамганууд бүхий эндэх хадны зургийн дотроос янгир намнаж буй морьтой анчдын зураг ихэд сонирхолтой. Энэ зурагт таван янгирын араас хөөж намнаж яваа дөрвөн морьтой анчныг дүрсэлжээ. Янгирын сүрлэг махир эвэр, сүүлийг цохон үзүүлсэн ба анчид бүгд нум сумаар зэвсэглэжээ. Нум нь энгийн хэлбэртэй бөгөөд зүймэл нум гарахаас өмнөх хүрэл зэвсгийн үеийн нум бололтой.
Морьдын чихийг урагш соотойлгож, нарийн урт сүүлийг ар тийш налуудуу унжуулах, урт хүзүүг дээш өлгийгөж бодит байдлаар дүрсэлжээ. Зургийн ерөнхий төрх байдал, нумын хэлбэрээс үзэхэд эдгээр зураг хүрэл зэвсгийн үед холбогдох юм.

0 Сэтгэгдэл