Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Шарсан төмс идээд л согтчихдог эр

Их Британийн иргэн Ник Несс гэгч 34 настай эр өөрийгөө шарсан төмс идээд согтчихдог гэж огт төсөөлөөгүй байна. Оройн хоолны дараа л мань  хүнийг халамцуу байхыг эхнэр нь, найз нөхөд нь нэг биш удаа анзаарч бас зэмлэж байжээ.
Эхнэр нь бүр түүнийг нууцаар дарс хүртээд байна гээд нэг удаа гэртээ нуусан архийг нь олох гэж нэгжиж үзсэн ч юу ч олсонгүй.  Тэгэхээр нь нууцаар дүрс бичлэг хийж хүртэл үзсэн чинь нөхөр нь юу ч уухгүй байна гэнэ. Тэгсэн хэрнээ л нөхөр нь андашгүй халамцуу байжээ.
Ингээд Ник Несс ч өөрөө гайхаад эмчид хандсан байна. Гэтэл тэрээр ходоодондоо их хэмжээний исгэгч дрожж  агуулсан нэгэн төрлийн ер бусын  синдромтой болох нь тогтоогдож. Нүүрс ус их агуулсан хоол идсэний дараа түүний ходоодонд архи исч согтоож эхэлдэг байж.
Мэргэжилтнүүд түүнд нүүрс ус их агуулсан хоол хүнс өгөөд шинжилж үзэж.  Гэтэл хоол идсэний дараа түүний 100 грамм цусан дахь согтууруулах бодисын хэмжээ 120 миллиграмм  хүртэл өсч байжээ. Энэ бол долоон хундага цэвэр виски уусантай тэнцэж байна гэсэн үг.
Энэ бүхний дараа эмч нар түүнд хоол тэжээлийн нүүрс ус багасгах эм бичиж өгч, ийм хэрэглээгээ багасгахын зөвлөжээ. Гэлээ ч Ник сардаа хэдэн удаа хоолноосоо согтдог хэвээр гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан