Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Өөрөө өөрийгөө цагдаад барьж өгсөн гайтай 11 селфи

Селфи хийх буюу өөрийнхөө зургийг авах нь өнөөгийн хүмүүсийн ганц бахархал. Элдэв ёслол арга хэмжээнд, байгалийн сайхан селфи хийх нь байж болох ч, элдэв сонин ааш аяг гаргаж онцгой сонин селфи авах гэж байгаад амь алдсан тохиолдол бишгүй олон. Гэтэл бас селфи хийж сайрхсаныхаа төлөө цагдаад баригдсан тохиолдол байна . Ийм 10 тэнэг тохиолдол.

1.    Британи эр Эшти Кист айлын гэрт хулгай хийж байх үедээ гэрээс олдсон гар утсан дээр өөрийнхөө зургийг авчихаж. Тэгээд зургаа интернет сүлжээнд оруултал гэрийн эзний найзуудада энэ зураг нь хүрч тэд цагдаа дуудсанаар Кист баригдах нь тэр.

2.    Шведийн энэ хоёр бүсгүй дэлгүүрээс 400 евро дээрэмдэхийн өмнө селфи хийж. Цагдаагийнхан тэднийг эмээгийндээ байхад нь саатуулахад зураг дээр гарсан баг, хутга, энэ зургийг авсан гар утас нь гарч иржээ.

3.    Небраскийн оршин суугч Кайли Хил Омахо хотод болсон бейсболын тэмцээний үеэр талбайд гүйж гаран селфи хийгээд мөн л саатуулагдав. Түүний энэ байдал сэтгүүлчдийн дурангаас ч хол байсангүй.

4.    Миланы энэ залуу iPad  хулгай хийгээд өөрийнх өө зургийн түн дээрээ авч орхиж. Зураг нь iCloud-аар тарсны дараа түүнийг төвөггүй баривчилжээ.

5.    19 настай Жесс Эвальд мөн л хулгайлсан iPhone дээрээ селфи хийсэн нь тархаж өөрийг нь цагдаад барьж өгчээ. Тэр ганц энэ ч биш хэд хэдэн удаа томоохон хулгай хийсэн нь илэрсэн гэнэ.

6.    Тикон Соломон,  Терренс Систрик хоёр мөн л гар утас хулгай хийгээд үүндээ баярлаад хамтдаа зургаа татуулж орхиж. Гэтэл утасны эзэн тэдний зургийг өөрийн iCloud дээрээс олж хараад цагдаа дуудах нь тэр.

7.    Энэ зураг дээрх 23 настай Ла Ворне Ли Беннет мөн л гар утас хулгай хийсэн төдийгүй гар буугаар зэвсэглэн дээрэм хийсэн атлаа өөрийгөө барьж өгөх селфи хийсэн нь энэ.

8.    21 настай Жастин Балер Мичиган мужид банк дээрэмдсэнийхээ дараа зэр зэвсгээ агсаж байгаад хийсэн селфигээ фейсбүүкээр тарааж орхиж. Цагдаагийнхан банкны ажиглалтын камер дахь дүрстэй нь харьцуулаад төвөггүй барьжээ.

9.    Адам Хоугийн утас хулгайн гэмт хэрэг гарсан газраас олдож. Цагдаагийнхан түүн дээрх зургуудаар  хулгайчийг олоход нэг их цаг зарсангүй.

10.    16 настай жаал Дэлхийн худалдааны төвийн барилга дээр селфидсэн нь өөрийгөө барьж өгөхөд хүргэжээ. Түүнийг саатуулж, дэргэдүүрээ анзааралгүй өнгөрөөсөн хамгаалагчийг бас ажлаас нь халсан байна.

11.    Дуучин Рианна Тайландад мөрөн дээрээ лори суулгаад авхуулсан энэ зураг амьтны эзнийг баривчлуулахад хүргэжээ. Учир нь лори нь Тайландад улсын хамгаалалтад байдаг, аялал жуулчлалын зорилгоор ашиглахыг хориглодог юм байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан