Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
1939 онд Францад хэрэгтнийг цавчуур ашиглан олны өмнө цаазалсан нь

1908 онд Германд төрсөн Эжен Вейдман хар багаасаа л хулгай хийж, нас биед хүрээд ч эрүүгийн энэ дадал зуршлаасаа салсангүй, харин ч илүү хүнд гэмт хэрэг үйлдэх болсон байна. Хулгайн хэргээр таван жил шоронд суух үедээ тэрээр гэмт хэргийн ирээдүйн хамтрагч Роже Мильон, Жан Блан нартай уулзаж танилцжээ. Суллагдсаныха адараа тэр гурав Парисын эргэн тойронд жуулчдыг дээрэмдэх ажилд шуудран орсон гэдэг. Улмаар энэ нь даварсаар хүний амь бүрэлгэхэд хүргэжээ.

1.    1938 оны зургадугаар сарын 17. Эжен Вейдман сувилагч Жанин Келлерийг хөнөөсөн хэргийн газраа цагдаагийнханд зааж өгч байна.Тэд Нью-Йоркийн залуу бүжигчин бүсгүй, жолооч, сувиалгч, театрын продюссер, нацизмын эсрэг хөдөлгөөний идэвхтэн, үл хөдлөх хөрөнгө борлуулагч гээд олон хүний аминд хүрсэн юм.

2.    1937 оны арванхоёрдугаар сарын 21. Вейдманыг баривчлаад байгаа нь. Үндэсний аюулгүй байдлын газрынхан эцсийн эцэст Вейдманы мөрөөр орж чадсан байна. Түүнийг нэг удаа гэртээ ирэхэд нь хаалганы нь хоёр талд цагдаагийн офицер хүлээж байжээ. Вейдман нэг офицерыг буудаж шархдуулаад  зугтаах гэсэн ч нөгөө нь хаалганы дэргэд байсан алхаар цохиж аюулгүй болгон барьжээ.

3.    1939 оны гуравдугаар сарын 24

4.    Вейдман шүүх хурлын үеэр. 1939 оны гуравдугаар сар

5.    1939 оны гуравдугаар сар

6.    Шүүхийн танхим дахь шууд утас
Шүүхээс Вейдман,, Мильон хоёрт цаазаар авах ял, Бланд 20 сараар шоронд хорих ял оноосон байна. 1939 оны зургадугаар сарын 16-нд Францын ерөнхийлөгч Альбер Лебран Вейдманыг өршөөхөөс татгалзаж, Мильоны ялыг бүх насаар нь хорих ялаар солж өршөөжээ.
        
7.    1939 оны зургадугаар сар. Вейдман шүүх танхимд. 1939 оны зургадугаар сарын 17-нд Вейдманыг Сен-Пьерын шоронгийн гадаа толгой цавчдаг гильотин, үүнийг үзэхээр цугларсан олон хүн хүлээж байлаа.

8.    Цаазын ял гүйцэтгэхийг үзэхээр цугларсан олон. 1939 оны зургадугаар сарын 17. Цугларагсдын дотор британийн ирээдүйн нэрт жүжигчин Кристофер Ли 17 настайдаа зогсч байсан гэдэг.

9.    Вейдман шоронгийн хаалгаар гараад цаазлах цавчуур хүртэх замдаа түүний цогцосыг тээвэрлэх хайрцагны дэргэдүүр өнгөрсөн байна. Вейдманыг францын ерөнхий цаазын ял гүйцэтгэгч Жюль Анри Дефурно цавчуур луу хүргэж, толгой цавчих байрлалд нь хэвтүүлсэн гэдэг.
                        
10.    Вейдманыг цавчуурт хэвтүүлэн байрлуулсны дараа нэг секундын хугацаанд цавчуур нь унасан байна.

Цаазын ял үзэхээр ирсэн хүмүүс энэ үеэр шуугилдаж, аймшигт алуурчны цусыг “дурсгал” болгон авахаар хязгаарласан шугамыг давцгааж байжээ.
Гильотин хэмээдэг цавчуурыг уг нь анх цаазын ялыг түргэн, харьцангуй хүмүүнлэг гүйцэтгэхээр санаачлан бий болгосон гэнэ. Гэхдээ Вейдманыг цаазалсан нь аймшигтай байснаар ерөнхийлөгч Альбер Лебран олон нийтийн өмнө цаазын ял гүйцэтгэхийг хоригложээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан