Гавьяат барилгачин Б.Жүгдэр, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
ШУУД: Ерөнхий сайд Н.Учрал 1072 хувьцааны асуудлаар иргэдтэй уулзаж байна
Сүхбаатарын талбайд маргааш “K-WAVE concert” үнэ төлбөргүй болно
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА
ИРЭХ ОНЫ 8 ДУГААР САРД ЦАГААНХАЙРХАН СУМ УЛИАСТАЙ ХОТТОЙ ЗАСМАЛ ЗАМААР ХОЛБОГДОНО
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртээд байна
Өнөөдөр Улаанбаатарт +18 градус дулаан
ШУУД: “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛЖ БАЙНА
Нью-Йоркт гурван сая хүн жагсах нь
АНУ-ын “Талархлын баяр”-ын өдөр удахгүй болно. Энэ өдөртэй холбогдуулан “Хар баасан гараг” худалдаа энэ долоо хоногийн баасан болон амралтын өдрүүдэд үргэлжлэх нь. Нью-Йоркт болох талархлын баярын өдөрт гурван сая хүн оролцох төлөвтэй байгаа аж. Энэ үеэр хотын цагдаагийн ажилтнууд баярлах биш иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс бүтэн харуул хамгаалалтад гарна. Учир нь, лалын дайчид “АНУ руу дайрна”, “Олон хүнийг хөнөөх болно” гэж заналхийлж байсан. Тэгвэл энэ өдөр цагдаа, тусгайгийнхан сонор сэрэмжтэй байх хэрэгтэй болж байх шиг байна.

Тухайн өдөр 2500 цагдаагийн албан хаагчид үүрэгт ажлаа хийх бөгөөд хагас өдөр үргэлжлэх баярын жагсаалд худалдаа үйлчилгээний олон арга хэмжээ болох нь ойлгомжтой. Цацагт хяруул ширээн дээрээ тавьж талархлын баярын өдрийг тэмдэглэдэг АНУ болон зарим барууны орны хувьд энэхүү баярыг өргөн тэмдэглэж ирсэн түүхтэй. Гэхдээ аюулгүй байдал дээрээ олон нийт анхаарал хандуулах ёстой гэдгийг эрх баригчид нь сэрэмжлүүлж байна.

0 Сэтгэгдэл