Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Цагдаагаас нуугдах гээд матарт бариулжээ
Америкийн Флорида мужийн Бэрфут-Бей сууринд орон байрны хулгайн хэрэгт сэжиглэгдсэн нэгэн Палм-Бей тосгоны иргэн 22 настай Мэтью Риггинс цагдаагийнхнаас нуугдан сураггүй алга болсон гэнэ. Түүний хаана байгааг гэрийнхэн нь ч мэдэхгүй байжээ. Гэтэл 10 хоногийн дараа нууранд матрын идэш болсон байхыг нь олжээ. Биеийн зарим хэсэг нь олдсоныг цагдаагийнхан матарт бариулсан гэж тогтоосон гэнэ. Үнэхээр ч 3,4 метр урттай матрын ходоодноос ч түүний биеийн зарим хэсэг гарчээ.
Орон нутгийн цагдаагийн хэлснээр бол Риггинс айлын байшингаас хулгай хийхээр явах гэж байгаагаа найз бүсгүйдээ хэлээд төд удалгүй өөрийг нь цагдаагийнхан мөрдөж байгааг дуулгасан гэнэ.
Үнэхээр хулгайн золиос болсон айлын эзэн гэрийнх нь дэргэдүүр сэжигтэй хүмүүс явахыг хараад цагдаад дуулгасан юм байна. Цагдаагийнхан түүнийг нисдэг тэрэг, эрэлч нохойтой эрж цагдаагийн туслах “Нууранд нуугдсан байх” гэж хэлсэнч дарга нь “Үгүй байлгүй дээ” гээд тоогоогүй юмсанж.
Америкийн Флорида мужийн Бэрфут-Бей сууринд орон байрны хулгайн хэрэгт сэжиглэгдсэн нэгэн Палм-Бей тосгоны иргэн 22 настай Мэтью Риггинс цагдаагийнхнаас нуугдан сураггүй алга болсон гэнэ. Түүний хаана байгааг гэрийнхэн нь ч мэдэхгүй байжээ. Гэтэл 10 хоногийн дараа нууранд матрын идэш болсон байхыг нь олжээ. Биеийн зарим хэсэг нь олдсоныг цагдаагийнхан матарт бариулсан гэж тогтоосон гэнэ. Үнэхээр ч 3,4 метр урттай матрын ходоодноос ч түүний биеийн зарим хэсэг гарчээ. Орон нутгийн цагдаагийн хэлснээр бол Риггинс айлын байшингаас хулгай хийхээр явах гэж байгаагаа найз бүсгүйдээ хэлээд төд удалгүй өөрийг нь цагдаагийнхан мөрдөж байгааг дуулгасан гэнэ.
Үнэхээр хулгайн золиос болсон айлын эзэн гэрийнх нь дэргэдүүр сэжигтэй хүмүүс явахыг хараад цагдаад дуулгасан юм байна. Цагдаагийнхан түүнийг нисдэг тэрэг, эрэлч нохойтой эрж цагдаагийн туслах “Нууранд нуугдсан байх” гэж хэлсэнч дарга нь “Үгүй байлгүй дээ” гээд тоогоогүй юмсанж.
0 Сэтгэгдэл
























