Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Германд өөрөө шатах буюу SHC бүртгэгдлээ

Германы умард нутгийн Фленсбург хотод нэгэн эмэгтэй гадны ямар ч нөлөөгүйгээр өөрөө шатсан сонин тохиолдол гарсан байна.  Хотын цэцэрлэгт эмэгтэй лангууны ард зүгээр л сууж байснаа гэнэт шатаж эхэлжээ. Нүдээр үзсэн хүмүүс энэ тухайд эмэгтэй рүү хэн ч ойртоогүй, өөрөө ч ямар нэг үйлдэл хийгээгүй гэж ярьснаас үүдээд Flensburger Tagesblatt хэвлэл үүнийг өөрөө шатах үзэгдэл гэжээ.
Ойролцоо байсан хүмүүс түүнийг унтраахаар оролдож зарим нь эмч дуудсан байна. 40 настай, Маврикий улсаас ирсэн тэр эмэгтэй нэлээд хүнд байдалтайгаар эмнэлэгт очсон байна.
Цагдаагийнхан ч энэ хэрэгт гадны нөлөөлөл байхгүй, амиа хорлох гэсэн хэрэг байж магадгүй гэсэн бол  нүдээр үзсэн гэрчүүдийн яриа нь энэ явдал өөрөө шатах үзэгдэл байж болох гэсэн таамаг төрүүлснийг хэвлэлүүд бичиж байна. Өөрөө шатах буюу SHC (Spontaneous human combustion) үзэгдэл гэдэг нь амьд хүн юм уу үхсэн хүний цогцос ямар ч нөлөөлөлгүйгээр өөрөө шатах ер бусын үзэгдлийг хэлдэг юм байна.
Ийм анхны тохиолдол бүр XYI  зууны эхээр тохоилдож байсныг түүхэнд тэмдэглэж үлдээжээ. Тэр цагт энэ үзэгдлийг бурхны шийтгэл, ад чөтгөрийн хорлол, гэсгээл, илбэ зэргээр нэрлэж тайлбарлаж байсан гэдэг.
Хожим нь ХIX зууны үед энэ үзэгдлийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбон тайлбарлахыг оролдож байж. Ийм тохиолдлуудын тухай баримт бичгүүдэд хүний бие бүхэлдээ шатаж зарим үд зөвхөн гуталтай хөл нь үлдсэн гэж тэмдэглэсэн байдаг гэнэ. Гэхдээ тухайн хүн шатахад гаднаас ямар ч зүйл нөлөөлөөгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг байна.
2010 онд яг ийм үзэгдэл Ирландад болж 76 настай Майкл Фаэртиг гэрийнхээ шалан дээр түлэгдсэн хэвтэж байхыг олжээ. Түүний байсан өрөөнд гал гаргах ямарч зүйл байхгүй байснаас шүүх эмнэлгийн шинжилгээгээр энэ бол SHC  гэж тогтоосон байна.
Энэ сонин үзэгдлийг эрдэмтэд эцсийн байдлаар тайлбарлаж чадаагүй ч  бүхий л тохиолдолд золиос болж байгаа хүн нь архичин юм уу, чихрийн шижинтэй хүн байгаагаас үзэхэд хүний биед хуримтлагдсан ацетоны хэмжээ хэт ихэссэнээс болдог байж мэднэ гэсэн таамаглал байдаг гэнэ.
2 Сэтгэгдэл
Байгалийн цахилгаанаас болдог байж магадгүй хүн болон амьтны бие цахилгааныг дамжуулдаг ямарваа нэгэн ховор тохиолдолоор хүний бие их хэмжээний цахилгаан хуримтлуулдаг байх.
tamin gal gesen suns ni tamd baidag uchraas ingej shataj nas bardag
Minii bodloor ozonii davharga tsoorood hunii nudend ul uzegdeh het yagaan tuya yumu ymar neg enegry ochuuhen baga zaigaar uulen zavsaraar nar tusdag shig tusdag bj magadgui. Gehdee tusaj bgaa hun ni deer bichsen bdlaar arhi uusan yum uu chiheriin shijintei bval het hagaan tuyaanii noloogoor ter havidaa ontsgoi himiin uzegdel yavagdaj shatdag bj magad
Хамгийн их уншсан